PCOS өвчний талаар сэрэмжлүүлэхийн тулд хоёр сарын турш сахлаа ургуулжээ
2022-11-09 16:45:00
Их Британийн Эйлсбери хотын иргэн, 48 настай Аннетт өөрийнхөө туулж буй өвчний талаар олон нийтэд мэдээлэл, сэрэмжлүүлэг хүргэх үүднээс нэгэн санаачилга гаргажээ. Тэрбээр хүүхэд байхаасаа өндгөвчний олон уйланхайт хамшинж (Polycystic ovary syndrome) хэмээх эмэгтэйчүүдийн дунд өргөн тохиолддог өвчнөөр шаналж байгаа аж. Энэ нь нэг төрлийн дааврын үйл ажиллагааны алдагдал бөгөөд сарын тэмдэг тогтмол бус, бие махбод дахь эр дааврын өндөр түвшин байх, жин нэмэх зэрэг шинж тэмдгээр илэрдэг байна.
Аннеттыг 14 настай байхад энэ хамшинж илэрч эхэлсэн бөгөөд 19 нас хүрсэн хойноо л өвчнөө бүрэн дүүрэн оношлуулжээ. PCOS-ийн шинж тэмдэг хүн бүрд харилцан адилгүй байдаг бөгөөд Аннеттын хувьд нүүр, цээж, нуруунд эрэгтэй хүнийх шиг өтгөн үс, сахал (хирсутизм) ургах, сэтгэл санааны байдал тогтворгүйтэх, батгашилт үүсэх, дааврын тэнцвэрт байдал алдагдах зэрэг шинж тэмдэг илэрчээ. Үүнээс гадна тэрбээр хүүхэдтэй болох боломжгүй болжээ.
Иймд тэрбээр PCOS-ийн талаар нийгэмд бодитой ойлголт түгээх, буяны үйл ажиллагаанд туслах зорилгоор хоёр сарын турш сахлаа ургуулсны эцэст өнгөрсөн долоо хоногт хусжээ. Аннетт "PCOS-ийн талаар хангалттай мэдээлэл байдаггүй, судалгаа ч төдийлөн хийгддэггүй гэдгийг олон нийтэд мэдүүлэхийн тулд сахлаа ургуулсан. Мөн энэ өвчнөөр шаналж буй эмэгтэйчүүд та бүхэн ганцаараа биш шүү гэдгийг ойлгуулахыг хүссэн" гэжээ.
Аннетт ТикТок дээрээ 71 мянган дагагчтай бөгөөд түүний нөхцөл байдлыг ойлгож дэмжигчдээс гадна түүнтэй адил PCOS-тэй ч хаана хандахаа мэдэхгүй байгаа хүмүүс холбогдож байна хэмээжээ.
Дашрамд дурдахад, PCOS буюу өндгөвчний олон уйланхайт хамшинж нь:
- Дааврын тэнцвэргүй байдлаас үүдэлтэй дотоод шүүрлийн эмгэг юм.
- Их Британид 10 эмэгтэй тутмын нэг нь PCOS-д өртөх эрсдэлтэй гэсэн тооцоо гарчээ.
- Сарын тэмдэг тогтмол ирдэггүй эсвэл огт ирэхгүй байх, өндгөн эс хааяа ялгарах зарим тохиолдолд огт ялгарахгүй байх. Мөн нүүр, биен дээр үс ихээр ургах, сэтгэл гутралд өртөх зэрэг шинж тэмдэг нийтлэг байдаг.
- PCOS үүсэх шалтгаан болон эмчлэх аргыг одоо болтол олоогүй байна.
- PCOS нь урт хугацаандаа чихрийн шижин, эндометрийн хорт хавдар, цусны даралт ихсэх өвчин үүсэх шалтгаан болдог аж.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.




Жилийн хамгийн том хямдрал, зөвхөн Монголын хэрэглэгчдэд зориулсан онцгой урамшуулал эхэллээ!
ГАА-ийн МАН-ын дэд дарга Л.Лхагвацэрэн гамшигт өртсөн иргэдэд олгох мөнгөнөөс завшсан нь тогтоогджээ
Солонгост бага насныханд зориулсан англи хэлний сургалтыг хязгаарлахаар төлөвлөж байна
Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
МАН бүлэг төсвийн тухай дотроо ярилцахаар завсарлага авав
АН-ын бүлэг Үндсэн хуулиа дээдлэх үзэл санаан дээрээ бат зогсоно
Согтуурсан үедээ хоорондоо маргалдаж, нэгнээ хутгалж гэмтээжээ
Цөлжилттэй бүс нутагт “MONGOLZ #1” хэмээн бичиж, 100 мянган мод тарина
Нийгмийн даатгалын сангаас 32.2 тэрбум төгрөг завшсан үйлдлийг шалгаж байна
Баялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллаа