Сургуулийн сурагч нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагч цацсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ
2022-11-08 13:36:00
Дархан-Уул аймгийн Оюуны ирээдүй цогцолбор сургуульд өнөөдөр 11 цагийн үед хүүхдүүд гаазнаас хордсон гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
ЭМЯ-наас өгсөн мэдээллээр Дархан-Уул аймгийн Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн 31 хүүхэд, 6 том хүн эмнэлэгт хэвтсэн байна. Хоёр том хүн эрчимт тасагт, нэг нь ухаан балартсан ярьж чадахгүй байдалтай, нөгөө нь мөчид татаад байна толгой хүчтэй өвдөөд байна гэсэн байдалтай. 31 хүүхдэд эмчилгээ хийж байна. Бүх хүнд хоолой хорсох, толгой өвдөх зовиуртай байна гэлээ.
Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан “Их завсарлагааны үеэр мэргэжлийн байгууллагуудад дуудлага мэдээлэл ирсэн байна. Ахуйн гааз байж болзошгүй гэдэг мэдээлэл ирээд цагдаа, тагнуул гээд мэргэжлийн байгууллагууд ажиллахад урьдчилсан байдлаар ахуйн гааз биш гэдэг нь тогтоогдсон байна. Тухайн сургуулийн сурагч нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагч цацсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэв. Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна” гэв.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Жилийн хамгийн том хямдрал, зөвхөн Монголын хэрэглэгчдэд зориулсан онцгой урамшуулал эхэллээ!
ГАА-ийн МАН-ын дэд дарга Л.Лхагвацэрэн гамшигт өртсөн иргэдэд олгох мөнгөнөөс завшсан нь тогтоогджээ
Солонгост бага насныханд зориулсан англи хэлний сургалтыг хязгаарлахаар төлөвлөж байна
Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
МАН бүлэг төсвийн тухай дотроо ярилцахаар завсарлага авав
АН-ын бүлэг Үндсэн хуулиа дээдлэх үзэл санаан дээрээ бат зогсоно
Согтуурсан үедээ хоорондоо маргалдаж, нэгнээ хутгалж гэмтээжээ
Цөлжилттэй бүс нутагт “MONGOLZ #1” хэмээн бичиж, 100 мянган мод тарина
Нийгмийн даатгалын сангаас 32.2 тэрбум төгрөг завшсан үйлдлийг шалгаж байна
Баялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллаа