Гэрийнхээ гадаа тоглож байгаад сураггүй болсон хүүхдийн цогцсыг горхины уснаас олжээ
2022-11-07 10:30:00
Увс аймгийн Ховд сумын Ховд багийн “Улиасны тохой” гэдэг газар бага насны хүүхэд гэрийнхээ гадаа тоглож байгаад сураггүй болсон тухай дуудлага арваннэгдүгээр сарын 5-ны 21:00 цагт онцгой байдлын албанд иржээ.
Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн нь хамтдаа гурван настай хүүг эрэн хайсан боловч үр дүнд хүрээгүй аж. Иймд аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид очиж эрэн хайж, 04:00 цагт гэрээс нь урд зүгт 20 метрт “Буцдагийн гогт” горхины уснаас цогцсыг гаргаж тус сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн тухай Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ.
АНХААРУУЛГА:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.