Б.Энхбаяр: Хөгжлийн банкны асуудлаар Ерөнхийлөгч, Сангийн сайдаар ажиллаж байсан хүмүүсийг гэрчээр дуудаж байцаана

2022-11-04 17:30:00

Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөгжлийн банкны асуудлаарх Ерөнхий сайдын мэдээллийг сонссон. Үүнтэй холбоотойгоор УИХ дахь АН-ын бүлэг нэг цагийн завсарлага авч, гишүүд хоорондоо ам мурийв.

Тэгвэл Хөгжлийн банкны түр хороог ахалж буй УИХ-ын гишүүн Б.Энхбаяр дараах байр суурийг илэрхийллээ.

Б.Энбаяр “Та бүхэн уйдахгүй бол би уйдахгүй гээд хэлчихсэн байгаа. Нэг сарын хугацаанд ард түмэнд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж, ил тод сонсгол хийе гэсэн бодолтой байгаа. Үүнтэй холбоотой  2012 онд байгуулагдсан бондын зөвлөлийн гишүүд, бүх албан тушаалтныг дуудаж асууя. Үүнийг байгуулсан Монгол улсын хоёр ч ерөнхийлөгч байгаа. Тэднийг гэрчээр дуудна. Мөн Сангийн сайдаар ажиллаж байсан хүмүүсийг дуудаж байцаана. Хилээр гараад явчихдаг зарим нэг хүн байгаа. Гарч явуулахгүй байх тал дээр анхаарах шаардлага үүснэ.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.