22 автомашины цонхыг хагалж бэлэн мөнгө, эд зүйл хулгайлсан иргэнийг баривчилжээ
2022-11-03 10:19:00
Өчигдөр буюу 11 дүгээр сарын 2-ны өдрийн 04:00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхонуудын ил зогсоолд байрлуулсан 22 автомашины цонхыг хагалж бэлэн мөнгө, эд зүйл хулгайлсан хэрэг гарчээ.
СБД-ийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид уг этгээдийг шуурхай эрэн сурвалжилж 20 настай, эрэгтэй “О” гэгч үйлдсэн болохыг тогтоон Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Иймд иргэд та бүхэн тээврийн хэрэгслээ гэмт халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлж автомашин дотроо бэлэн мөнгө, гар утас, зөөврийн компьютер зэрэг үнэтэй эд зүйл үлдээхгүй байх, автомашинаа харуул хамгаалалт, хяналтын камертай газарт байршуулахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Жилийн хамгийн том хямдрал, зөвхөн Монголын хэрэглэгчдэд зориулсан онцгой урамшуулал эхэллээ!
ГАА-ийн МАН-ын дэд дарга Л.Лхагвацэрэн гамшигт өртсөн иргэдэд олгох мөнгөнөөс завшсан нь тогтоогджээ
Солонгост бага насныханд зориулсан англи хэлний сургалтыг хязгаарлахаар төлөвлөж байна
Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
МАН бүлэг төсвийн тухай дотроо ярилцахаар завсарлага авав
АН-ын бүлэг Үндсэн хуулиа дээдлэх үзэл санаан дээрээ бат зогсоно
Согтуурсан үедээ хоорондоо маргалдаж, нэгнээ хутгалж гэмтээжээ
Цөлжилттэй бүс нутагт “MONGOLZ #1” хэмээн бичиж, 100 мянган мод тарина
Нийгмийн даатгалын сангаас 32.2 тэрбум төгрөг завшсан үйлдлийг шалгаж байна
Баялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллаа