Ж.Мөнхбат: Байгалийн баялагтай холбоотой гэрээнүүдийг ил тод болгох шаардлагатай

2022-11-02 18:35:00

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг нүүрсний уурхайн бүлэглэлтэй холбоотойгоор шалгаж байгаа талаар зарим эх сурвалж мэдээлсэн. Тэрбээр энэ асуудал дээр байр сууриа илэрхийлж, шалгасан зүйл байхгүй, үнэнийг тодруулахаар шүүхийн байгууллагад хандана гэлээ.

Ж.Мөнхбат “Нүүрсний асуудал гарах бүрт намайг шалгуулж байгаа гэдэг болсон. Таван жилийн өмнө Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын ажлаа хүлээлгэн өгсөн. Тухайн үед надтай холбоотой асуудлууд байвал шалгаж, үнэнийг тодруулаарай гэдгийг албан ёсоор намын УЗ дээр ч хэлж байсан. Өнгөрсөн хугацаанд шалгасан, дуудсан, мөрдөн байцаасан зүйл огт байгаагүй. Нүүрсний борлуулалттай холбоотойгоор намайг харлуулж, өөрсөд рүүгээ ирж байгаа галыг өөр тийш нь чиглүүлэх асуудал байгаа юм билээ” гэв.

Түүнчлэн төсвийн ажлын хэсэгт байгалийн баялагтай холбоотой гэрээнүүдийг ил тод болгож, шаардлагатай бол УИХ-ын байнгын хороо, УИХ мэдээллийг тайлагнадаг байх ёстой гэдэг заалтыг УИХ-ын тогтоолын төсөлд оруулах санал гаргаж дэмжүүлсэн талаар мэдээллээ.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.