Д.Сумъяабазар: Хүн амын 50 хувь нь нэмэлт тундаа хамрагдвал ирэх сарын 15 гэхэд шар түвшинд шилжинэ

2021-11-29 16:03:00

УОК, Засгийн газраас иргэдийн 50 хувь нь гурван тундаа бүрэн хамрагдвал өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулна гэж мэдэгдээд байгаа юм.

Тэгвэл арванхоёрдугаар сарын 15-нд гэхэд хүн амын 50 хувь нь нэмэлт тундаа хамрагдчихвал шар түвшинд шилжих, хотын нийгэм, эдийн засгийн амьдралыг хэвийн түвшинд шилжүүлэх боломж бүрдэнэ гэж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар мэдэгдлээ. Тэрээр аж ахуйн нэгжүүдэд таатай орчин бүрдүүлж, төрийн дарамтаас ангижруулах, хүнд суртлыг арилгах, хувийн хэвшлийнхнийг дэмжвэл дэмжсэн шиг дэмжих бодлогыг гаргахаар бэлдэж байна гэдгийг мөн хэллээ.

Д.Сумъяабазар "Улаанбаатар хотод 150 мянга гаруй жижиг, том нийлсэн аж ахуйн нэгж бүртгэлтэй байдаг байна. Хувийн хэвшлийнхний үйл ажиллагаанд саад, төвөг болдог зүйлс олон бий. Ялангуяа цар тахлын хүндрэл, бэрхшээл ар араасаа гарч ирж буй энэ цаг үед бид бизнес эрхлэгчдээ дэмжих ёстой гэдгийг хотын дарга онцоллоо. Нийслэлийнхний хувьд III тундаа  хамрагдаж, халдварын дараах эдийн засгийн сэргэлтэд бэлдэх шаардлагатай байна. Нэмэлт III тун бол бидний дараа дараагийн хийх ажлын үндэс суурь байх болно" гэв.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.