Дохионы хэлээр дохиж дуулах тэмцээнийг АНХ УДАА зохион байгуулна
2022-10-10 14:44:00
Монгол Улсын Сонсголгүй иргэдийн соёл урлагийн салбарын холбооноос хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Энэ үеэр тус холбооны удирдах зөвлөлийн гишүүд "Бид сонсголгүй иргэдийн авьяасыг хөгжүүлэх зорилгоор үггүй жүжиглэл, ганцаарчилсан жүжиг зэргийг зохион байгуулдаг. Манай улсад 12 мянган сонсголгүй иргэн бий. Олон уралдаан тэмцээнд тус холбооны гишүүд оролцсон. Арван нэгдүгээр сард холбооны дөрөв дэх удаагийн наадам болно.
Дохионы хэлээр дуу дуулах, богино хэмжээний бичлэг бүтээх гэх мэт төрлүүдээр сонсголын бэрхшээлтэй иргэд өрсөлдөнө. Наадмын удирдамжийг арван нэгдүгээр сарын 3-нд олон нийтэд танилцуулна. Сонсголын бэрхшээлтэй иргэдийн хүүхдүүд багаасаа дохионы хэл сурсан байдаг. Иймд тэдгээр хүүхдүүдийг наадамд оролцуулна. Сонсголын бэрхшээлтэй иргэд сонсохоос бусдыг хийж чадна. Дохионы хэлээр дохиж дуулах тэмцээнийг энэ жил анх удаа зохион байгуулна. Энэ онд манай холбооны 35 жилийн ой тохиож байна. Сонсголын бэрхшээлтэй иргэд СУИС-ийг олноороо төгссөн байдаг. Наадмыг зохион байгуулахдаа хувь хүмүүс, байгууллагуудтай хамтран ажиллахад бэлэн" гэв.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Жилийн хамгийн том хямдрал, зөвхөн Монголын хэрэглэгчдэд зориулсан онцгой урамшуулал эхэллээ!
ГАА-ийн МАН-ын дэд дарга Л.Лхагвацэрэн гамшигт өртсөн иргэдэд олгох мөнгөнөөс завшсан нь тогтоогджээ
Солонгост бага насныханд зориулсан англи хэлний сургалтыг хязгаарлахаар төлөвлөж байна
Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
МАН бүлэг төсвийн тухай дотроо ярилцахаар завсарлага авав
АН-ын бүлэг Үндсэн хуулиа дээдлэх үзэл санаан дээрээ бат зогсоно
Согтуурсан үедээ хоорондоо маргалдаж, нэгнээ хутгалж гэмтээжээ
Цөлжилттэй бүс нутагт “MONGOLZ #1” хэмээн бичиж, 100 мянган мод тарина
Нийгмийн даатгалын сангаас 32.2 тэрбум төгрөг завшсан үйлдлийг шалгаж байна
Баялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллаа