Өвлийн улиралд хоёр сая төгрөгийн хийн түлш хэрэглэсэн айлд 900 мянган төгрөгийн урамшууллыг өгнө гэв

2026-02-13 11:44:00

Энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5,000 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлж, хий цэнэглэх 33 цэг байгуулахаас өнөөдрийн байдлаар 905 өрхийг хийн түлш хэрэглэж, хий цэнэглэх 15 цэгтэй болжээ.

Үргэлжлүүлэн өдөрт дунджаар 90-100 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлж байгааг холбогдох албаныхан мэдээлээд буй.

Харин хийн түлшинд шилжсэн айлд урамшуулал олгох журам өнгөрсөн онд батлагдсан билээ. Хотын дарга Х.Нямбаатарын мэдээлснээр өвлийн улиралд хоёр сая төгрөгийн хийн түлш хэрэглэсэн тохиолдолд 900 мянган төгрөгийг нийслэлээс өгөх юм байна. Уг зардлыг "Тавантолгой түлш" компани үйлдвэрлэлээ багасгах, ажилтнуудаа цомхотгох зэргээр танасан хөрөнгөөс гаргах аж.

Ирэх жилээс Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн гэр хорооллын айлуудыг хийн түлшинд шилжүүлэхээр төлөвлөжээ.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2026 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.