Хар хил рүү орсон автомашиныг татан гаргажээ
2026-02-13 09:39:00
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар "Уаз-3962'' загварын суудлын автомашин баруун талын урд болон хойд дугуй хэсгээрээ хар хил рүү орж хазайсан байсныг алба хаагчид татан гаргажээ.
Тодруулбал, Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд “Хөвсгөл” далайн мөсөн дээгүүр явсан суудлын автомашин хоёрдугаар сарын 11-ний өдрийн 21:30 цагийн орчим хар хил рүү баруун талын дугуй хэсгээрээ орсон, зорчигчид нь автомашинаасаа эсэн мэнд гарсан дуудлага иржээ.
Дуудлагын дагуу тухайн аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид очиж, тус автомашинд зорчиж явсан 4 хүнийг тээвэрлэн мөн өдрийн 01:20 цагт Хатгал тосгоны Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн бөгөөд иргэдийн биеийн байдал хэвийн байна.
Хөвсгөл нуурын мөсөн бүрхүүлийн зузаан харилцан адилгүй, нимгэн хөлдсөн байгаа учир иргэд, аялагчид, малчид, тээвэрчид та бүхнийг мөсөн дээгүүр явган болон авто тээврийн хэрэгслээр зорчихгүй байхыг урьдчилан сэрэмжлүүлж байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Өвлийн улиралд хоёр сая төгрөгийн хийн түлш хэрэглэсэн айлд 900 мянган төгрөгийн урамшууллыг өгнө гэв
“Gem mall”-д эхнэрээ хөнөөсөн Н.Энхбатын гомдлыг Улсын дээд шүүх хэлэлцэхээс татгалзаж, бүх насаар нь хорих ял хэвээр үлдээлээ
ЗГ: Оюу толгой төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдлээ
7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний юань, долларыг хуурамчаар хэвлэн иргэдийг залилжээ
Э.БАТШУГАР: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “АЖЛЫН БАЙР” цэсээс авах боломж бүрдлээ
Г.Ганбаатар: Боловсролын сайд П.Наранбаяр багш нарын цалингийн нэмэгдлээр залилан хийж байна
Ерөнхий сайдын нэрэмжит шагналыг АЖ Э.Амартүвшинд олгоно
Явган хүний гарцаар гарч байсан хоёр сурагчийг мөргөж гэмтээжээ