ЗГ: Оюу толгой төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдлээ
2026-02-13 09:33:00
“Рио Тинто” группийн Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирал Х.Амаржаргал, “Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх, Санхүү эрхэлсэн дэд захирал Б.Дуламсүрэн, Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Эндрью Лая нар Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатартай пүрэв гарагт (2026.02.12) уулзаж, Рио Тинто Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Кейти Жаксоны хариу захидлыг гардуулан өгөв.
Энэ үеэр талууд өнгөрсөн онд эхлүүлсэн хэлэлцээний явц болон Оюу толгой төсөлд Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай Ерөнхий сайд Г.Занданшатарын захидалдаа тусгасан асуудлуудын талаар ярилцлаа.
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Г.Занданшатар Үндсэн хуулийн суурь зарчмын дагуу Оюу толгой төслийн өгөөжийн дийлэнх хувь Монголын ард түмэнд ногдох, зээлийн хүү болон менежментийн зардал бууруулах асуудлаар бодит үр дүн гаргах шаардлагатайг хэлэв.
Рио Тинто компанийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт Ерөнхий сайд Г.Занданшатарт энэ оны 2 дугаар сарын 05-ны өдөр илгээсэн захидалдаа Оюу толгойн үйл ажиллагааг урт хугацаанд амжилттай, тогтвортой явуулах талуудын нэгдмэл ашиг сонирхолд тулгуурласан нээлттэй, үр дүнтэй яриа хэлэлцээг үргэлжлүүлэх байр суурь хэвээр байгаагаа нотолсон.
Рио Тинто Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Кейти Жаксон хариу захидалдаа Монгол Улсын Ерөнхий сайдын 67, 68, 73 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүд Рио Тинтотой “Оюу толгой” ХХК-ийн асуудлаар хэлэлцээ хийж буйг бүрэн дэмжиж, бодит үр өгөөжид тулгуурлан идэвхтэй хамтран ажиллаж буй талаар дурдсан байна.
Зээлийн хүү болон менежментийн зардлыг бууруулах тодорхой саналуудыг Ажлын хэсэгт хүргүүлсэн бөгөөд үүний үр дүнд Монгол Улсын өгөөжийг нэмэгдүүлэхэд шууд нөлөө үзүүлнэ гэжээ.
“Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх Засгийн газрын тавьсан асуудлуудтай зарчмын хувьд санал нэг байгаагаа илэрхийлж, төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх тал дээр идэвхтэй хамтран ажиллаж буйгаа илэрхийлэв.
Ерөнхий сайд Г.Занданшатарын гаргасан саналын дагуу хэлэлцээг эрчимжүүлж, асуудлуудыг үе шаттайгаар шийдвэрлэн энэ оны эхний хагаст багтаан эцэслэн шийдвэрлэхээр талууд санал нэгдэв.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Өвлийн улиралд хоёр сая төгрөгийн хийн түлш хэрэглэсэн айлд 900 мянган төгрөгийн урамшууллыг өгнө гэв
“Gem mall”-д эхнэрээ хөнөөсөн Н.Энхбатын гомдлыг Улсын дээд шүүх хэлэлцэхээс татгалзаж, бүх насаар нь хорих ял хэвээр үлдээлээ
Хар хил рүү орсон автомашиныг татан гаргажээ
7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний юань, долларыг хуурамчаар хэвлэн иргэдийг залилжээ
Э.БАТШУГАР: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “АЖЛЫН БАЙР” цэсээс авах боломж бүрдлээ
Г.Ганбаатар: Боловсролын сайд П.Наранбаяр багш нарын цалингийн нэмэгдлээр залилан хийж байна
Ерөнхий сайдын нэрэмжит шагналыг АЖ Э.Амартүвшинд олгоно
Явган хүний гарцаар гарч байсан хоёр сурагчийг мөргөж гэмтээжээ