Ж.Батзандан: Надтай хамт тэмцэж байсан нөхөд Төрийн ордонд дулаахан оффист тухлан сууж байна
2022-10-06 17:11:00
УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан шинэ хувьсгал хөдөлгөөнийг байгуулж байгаа талаар өнөөдөр тэрбээр мэдээллээ.
Гурван жилийн өмнө буюу 2019 онд Д.Сүхбаатарын талбайд шударга таван гишүүний нэг хэмээн түүний хувьд жагсаал цуглааныг зохион байгуулж байсан удаатай. Бидэнтэй хамт тэмцэж байсан нөхөд ордон дотор дулаахан оффист тухлан сууж байна. Харин миний хувьд Шинэ хувьсгал хөдөлгөөнийхөө байранд сууж байна. Тухайн үед төв талбайд цугласан 50 мянган иргэн юу хүсэж байсныг бид мартах ёсгүй. Тиймээс юуны төлөө тэмцэж байснаа сануулахын тулд шинэ хувьсгал хөдөлгөөнийг байгуулсан гэв.
Ж.Батзандан "У.Хүрэлсүх ерөнхийлөгч таван гишүүнтэй хамтарч Миеэгомбын бүлэглэлийг засаг төрөөс холдуулаад, ард түмнийг өмч хөрөнгийг хулгай хийсэн нөхдөд хариуцлага тооцно гээд шударга ёсыг тогтооно гэж тэмцэж байсан цаг саяхан. Гэтэл хамт тэмцэж явсан нөхдөө шоронгоор айлгадаг болсон байна. Ж.Батзандан чи хамаагүй юм яривал шорон хүлээж байгаа шүү гэж хэлдэг болсон. Бид хэн нэгэнтэй муудахыг хүсэхгүй байна. Ялангуяа том дарга нар, булчинтай хүмүүсээс айж байгаа" гэлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Өвлийн улиралд хоёр сая төгрөгийн хийн түлш хэрэглэсэн айлд 900 мянган төгрөгийн урамшууллыг өгнө гэв
“Gem mall”-д эхнэрээ хөнөөсөн Н.Энхбатын гомдлыг Улсын дээд шүүх хэлэлцэхээс татгалзаж, бүх насаар нь хорих ял хэвээр үлдээлээ
Хар хил рүү орсон автомашиныг татан гаргажээ
ЗГ: Оюу толгой төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдлээ
7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний юань, долларыг хуурамчаар хэвлэн иргэдийг залилжээ
Э.БАТШУГАР: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “АЖЛЫН БАЙР” цэсээс авах боломж бүрдлээ
Г.Ганбаатар: Боловсролын сайд П.Наранбаяр багш нарын цалингийн нэмэгдлээр залилан хийж байна
Ерөнхий сайдын нэрэмжит шагналыг АЖ Э.Амартүвшинд олгоно
Явган хүний гарцаар гарч байсан хоёр сурагчийг мөргөж гэмтээжээ