3.7 саяас дээш орлоготой өрхийг өндөр орлоготойд тооцож, хүүхдийн мөнгө олгохгүй гэв

2022-09-28 17:26:00

Сангийн яамнаас өчигдөр нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн 100,000 төгрөгөөр олгоно гэж мэдээлсэн. Тэгвэл өнөөддрийн Засгийн газрын хуралдаанаар нийт хүүхдийн 91 хувьд мөнгөн тэтгэмжийг олгохоор 2023 оны төсвийг өргөн барихаар болсон гэж Сангийн сайд Б.Жавхлан мэдээллээ. Ирэх оны төсвийн төсөөлөлд хүүхдийн мөнгөн тэтгэмжид 1 их наяд 394.6 тэрбум төгрөг төсөвлөжээ. 

Ингэдээ өндөр орлоготой айл өрхүүдийн хүүхдэд тэтгэмж олгохгүй гэв. Өөрөр хэлбэл, өрхийн сарын орлого нь 3.5 саяас дээш өндөр орлоготой өрхүүдийн хүүхдүүдэд хүүхдийн мөнгө олгохгүй байхаар болж байна. Энэ нь үлдсэн есөн хувь нь юм. 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.