Автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор явуулахыг цаашид үргэлжлүүлэх эсэхийг хэлэлцэнэ
2022-09-02 09:14:00
Хичээл сургууль орж эхлэхэд хамгийн их тулгамддаг асууда л бол яах аргагүй түгжрэлийн асуудал. Улаанбаатар хот энэ үед тэг зогсолтод ордог гэхэд хилсдэхгүй. Тиймээс ч хичээлийн шинэ жилийн өдрүүдийг тохиолдуулан долоо хоногийн хугацаанд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулж байна.
Цаашид ч автомашины дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах сонирхолтой байгаагаа хотын дарга Д.Сумъяабазар хэллээ.
Уг асуудлыг энэ сарын 7-нд болох НИТХ-ын хуралдаанаар оруулахаар бэлтгэжээ. Түгжрэлийн асуудлыг цэгцэртэл энэ шийдвэрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
АНХААРУУЛГА:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.