Оюунтолгой төслөөс Монголын талын хүртэх ашгийг 53 хувь байхаар гэрээнд зааж өгнө гэв
2025-12-26 14:47:00
Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд УИХ-аас байгуулагдсан Хянан шалгах түр хорооны гишүүд өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэд УИХ өнөөдөр түүхэн шийдвэр гаргалаа. Анх байгуулагдсанаас нь хойш 17 дахь жилийн босгон дээр Оюутолгойн холбогдох гэрээнүүдэд тодорхой өөрчлөлт оруулж, гэрээний нөхцлийг Монголын талд ашигтай байдлаар өөрчлөх үүрэг даалгаврыг Засгийн газарт өгсөн тогтоолыг УИХ баталлаа.
Оюутолгой төсөл бол гуравдагч хөршийн хамгийн том хөрөнгө оруулалт. Өнгөрсөн 16 жилийн туршид Оюутолгой төсөл Монголын эдийн засагт маш их өгөөжийг өгсөн. Гэхдээ нөгөө талаасаа 2009 онд анх гэрээ байгуулагдаж байх үед Монголын талд ногдох өгөөж дор хаяж 53 хувь байна гэдэг зүйл заалт хэрэгжихгүй явж ирсэн нь Түр хорооноос зохион байгуулсан сонсгол, шинжээч нарын бүрдүүлсэн тайлан дүгнэлтэд тодорхой туссан байгаа.
УИХ-аас өнөөдөр баталсан тогтоолын хамгийн ач холбогдолтой заалт нь Монголын хүртэх өгөөж 53 хувь байх ёстой гэж гэрээнд тусгаж, улмаар гурван жил тутамд талууд өгөөжийнхөө асуудал дээр хэлэлцээр хийх зохицуулалтыг тусгаж өгсөн гэлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Согтууруулах ундаа хэрэглэсэн, анхаарал болгоомж сул, танихгүй тээврийн хэрэгслээр зорчсон иргэдийг залилаж байна
ГАА-ийн Алтай сум цахилгаанд бүрэн холбогдлоо
Улс төрийн томилгоо хүссэн “ТӨРИЙН НАРИЙН”-ий мэдээллийн дайн
Наадам, цагаан сар амралтын өдөртэй давхацвал ажлын өдөрт шилжүүлэн амрах зохицуулалтыг Байнгын хороо дэмжлээ
ТОМИЛОЛТЫН ДАРАА
Оюутолгойн нийтийн сонсгол: Үр дүн ба ард иргэдэд үзүүлэх бодит ашиг
Б.Энхбаяр: Албажаагүй, ам шийдвэрээр иргэдийн эрхийг хязгаарлахгүй шүү
Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж нээлттэй хувьцаат компани болгоно