Согтууруулах ундаа хэрэглэсэн, анхаарал болгоомж сул, танихгүй тээврийн хэрэгслээр зорчсон иргэдийг залилаж байна

2025-12-26 09:41:00

Сүүлийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн иргэдийг онилсон шинэ төрлийн залилах гэмт хэрэг гарч байгаа тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Тухайлбал, гэмт этгээдүүд баар, караоке зэрэг үйлчилгээний газраас гарч буй иргэдийг ажиглан, тухайн газрын гадна бэлэн такси мэт зогсож хүлээнэ. Ингэснээр иргэдийг зорьсон газарт нь хүргэж өгөөд, төлбөрийг ПОС машинаар авах нэрийдлээр банкны картыг нь авч, өөр ижил төрлийн картаар сольж, нууц кодыг нь мэдэж авсны дараа данснаас нь мөнгө залилж авдаг тохиолдол бүртгэгдэж байгаа аж. Эдгээр гэмт хэрэг нь ихэвчлэн согтууруулах ундаа хэрэглэсэн, анхаарал болгоомж сул, танихгүй тээврийн хэрэгслээр зорчсон иргэдийг онилон үйлдэгддэг нь тогтоогдсон байна

Иймд иргэд та бүхэн дараах зөвлөмжийг анхаарна уу. Үүнд:

  • Албан ёсны такси үйлчилгээг сонгон ашиглах

  • Банкны картаа бусдад гардуулж өгөхгүй байх

  • ПОС машинаар төлбөр хийхдээ үйл явцыг өөрөө хянах

  • Нууц кодоо хэнд ч хэлэхгүй, ил гаргахгүй байх

  • Сэжигтэй нөхцөл байдал илэрвэл нэн даруй Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд мэдэгдэж өөрийн болон бусдын эд хөрөнгийг хамгаалахын тулд сонор сэрэмжтэй байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг уриалж байна.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2026 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.