Батлан хамгаалахын сайд Д.Батлутад хаяглах нь
2025-12-24 14:29:00
Монгол Улсад цэргийн албанд дэглэлт, дээрэлхэлт, бие махбодын хүч хэрэглэх тохиолдлууд гарсаар дарж өнгөрсөөр, тоохгүй хаясаар олон жил боллоо. Ингэснээр цэргийн албанд бие биеэ үл тоох, хүндлэх харилцаа бий болж, бие махбодын болон сэтгэл зүйн хохирол, бүр амь насаа алдсан ч олон жишээ бий. Дөнгөж өчигдөр л гэхэд дотоодын цэргийн 05 ангийн алба хаагчид нэгнээ зодож буй бичлэг цахим орчинд тарлаа.
Ингэж цэргийн албан хаах явцдаа цэргийн дэглэлт, дээрэлхэлт өртөх нь залуучуудын эрүүл мэнд, сэтгэл зүйд гүн гүнзгий сөрөг нөлөө үзүүлнэ. Хамгийн чухал цаашид цэрэгт татагдах эх орны дайчин хөвгүүд болон ард үлдэх гэр бүлд нь асар их сэтгэлийн зовлон, айдас бий болгож байна.
Тиймээс одоо цагдаа хүч, дотоодын цэрэг, батлан хамгаалахын салбарт байдаг дээрэлхэлт албан хэллэгээр бол хүний эрхэнд халдаж, нийгмийн итгэлцлийг доройтуулж байгаа ийм ноцтой асуудлыг Батлан хамгаалах яам, хүний эрхийн байгууллагууд анхаарах цаг нь болоод бүр анхаарахгүй дөжирсөөр улам бүр доройтлоо. Тиймээс Батлан хамгаалахын сайд Д.Батлутад хаяглах нь:
-Цэргийн анги, байгууллагуудад дэглэлтийн бүх хэргийг ил тод бүртгэж, тухайн хэрэгт үзүүлэх хариуцлагыг хатуу болгох
-Хэрэв дэглэлтээс үүдэн хүн бэртэж, хохирол амсвал гэмт хэрэг хэмээн эрүүгийн хариуцлагаар шийтгэж түүнийг олон нийтэд тодорхой мэдээлдэг байх
-Цэрэгт орохоос өмнө болон цэргийн албаны хугацаанд сэтгэл зүйн боловсрол, хүний эрхийн сургалт, дээрэлхэлтийн эсрэг мэдээлэл өгч хэвшүүлэх.
-Залуу цэрэг, түүний гэр бүл, зарим тохиолдолд чөлөөт байгууллагын хооронд шууд холбогдох боломжтой найдвартай, нууц гомдлын систем бий болгох.
-Сэтгэл зүй, нийгмийн дэмжлэг, эд зүйл, эмчилгээний тусламжийг бүх талын хохирогчдод үзүүлэх гэх мэтээр салбартаа салхи оруулахыг хүсье.
Салбарын сайд эх орны дайчин эрсийн зоригийг мохоохгүй, үнсээд үлдсэн ээж аавд нь эрүүл саруул цог жавхаатай цэрэг эрсийг хүлээлгэн өгдөг, энхийн цагт нэгнээ хүндэлдэг, хайрладаг, сургадаг, бэлтгэгддэг байж ороо бусгаа дайны цаг ирвэл мөр зэрэгцэн тулалдаж чаддаг зэрэг хөдөлж чадах цэрэг эрсийг бэлтгэдэг нэр хүндтэй салбараа одоо л цэгцэлж хууль эрх зүйн хүрээнд зөв шинэчлэл хийгээрэй.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Оюунтолгой төслөөс Монголын талын хүртэх ашгийг 53 хувь байхаар гэрээнд зааж өгнө гэв
Согтууруулах ундаа хэрэглэсэн, анхаарал болгоомж сул, танихгүй тээврийн хэрэгслээр зорчсон иргэдийг залилаж байна
ГАА-ийн Алтай сум цахилгаанд бүрэн холбогдлоо
Улс төрийн томилгоо хүссэн “ТӨРИЙН НАРИЙН”-ий мэдээллийн дайн
Наадам, цагаан сар амралтын өдөртэй давхацвал ажлын өдөрт шилжүүлэн амрах зохицуулалтыг Байнгын хороо дэмжлээ
ТОМИЛОЛТЫН ДАРАА
Оюутолгойн нийтийн сонсгол: Үр дүн ба ард иргэдэд үзүүлэх бодит ашиг
Б.Энхбаяр: Албажаагүй, ам шийдвэрээр иргэдийн эрхийг хязгаарлахгүй шүү
Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж нээлттэй хувьцаат компани болгоно