Д.Амарбаясгалан: Дэд, тэргүүн, орлогч дарга, зөвлөхүүдийг чөлөөлснөөр 1.4 тэрбум хэмнэсэн

2022-08-31 18:23:00

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ажлын хэсэг гаргаж, төрийн хэмнэлтийн хуулийн хэрэгжилтийг шалгана гэдгийг мэдэгдсэн. Төрийн хэмнэлтийн тухай хууль өнгөрсөн тавдугаар сараас хэрэгжиж эхлээд байгаа юм. 2022 онд 5.8 тэрбум төгрөг хэмнэх тооцоо гарсан байна. 

Дэд, тэргүүн дэд сайд, орлогч дарга, зөвлөхүүдийн орон тоог бууруулах хүрээнд 159 хүн чөлөөлсөн байна. Ингэснээр 1.4 тэрбум төгрөг хэмнэжээ. Мөн төрийн байгууллагууд өөрсдийн эзэмшилд байсан 589 машины Засгийн газрын авто баазад хүлээлгэн өгсөн. Үүгээр 568.4 сая төгрөг хэмнэсэн гэлээ. 
Түүнчлэн төрийн албаны ёс зүйг эрхэмлэх, татвар төлөгчдийн мөнгийг оновчтой зарцуулах зорилтууд хангалттай түвшинд хүрэхгүй байна Засгийн газар үзжээ. Тиймээс өнөөдрийн хуралдаанаар ЗГХЭГ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, хуулийн хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт өгч, шаардлагатай тохиолдолд хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах буюу амьдралд илүү нийцүүлэх алхмыг хийнэ гэж мэдээллээ. 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.