УУХҮ-ийн сайд асан Г.Ёндон Эрдэнэт үйлдвэрийн даргаар ажиллана
2022-08-31 17:59:00
Засгийн газрын шинэ сайд нар ажлаа хүлээж авч буйтай холбоотойгоор өмнөх сайд нарыг дэд сайд болон томоохон газруудын даргаар томиллоо. Тодруулбал, ЗТХ-ийн сайд асан Л.Халтарыг УУХҮ-ийн дэд сайд, Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэхийг тус яамны төрийн нарийн бичгийн даргаар томилсон. Харин УУХҮ-ийн сайд асан Г.Ёндонг Эрдэнэт үйлдвэрийн захирлаар томилсон байна. Түүнийг сайдаар ажиллаж байх хугацаанд суудлаас нь огцруулах асуудал хэд хэдэн удаа яригдаж байсан. Учир нь тэрээр ТӨҮГ-ын даргаар ажиллаж байхдаа хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төрөөс гаргуулсан. Тиймээс ёс зүйгүй сайддаа хариуцлага тооцохыг сөрөг хүчний зүгээс хэд хэдэн удаа шаардсан ч Г.Ёндон сайдын суудлаас буугаад Монголын "Саалийн үнээ" гэж нэрлэдэг уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрийн захирлын суудалд очихоор боллоо.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.