Говь-Алтай аймгийн Бигэр сумын Засаг дарга согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, осол гаргажээ

2022-08-31 10:19:00

Хоёр хоногийн өмнө буюу наймдугаар сарын 29-нд Говь-Алтай аймгийн Засаг дарга Д.Батмөнх согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад айлын хашаа мөргөж, гэр дайрчээ.

Засаг дарга Д.Батмөнх нь Бигэр сумд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр ажил гүйцэтгэж эхэлсэн Ж.Наранбаатар гэх иргэнтэй архи ууж 0506 ГАО гэсэн улсын дугаартай машинаар айлын хашаа, гэр дайрсан гэх эх сурвалжийн мэдээлэл байгаа юм.

Ослын улмаас хүний амь эрсдээгүй бөгөөд маш хурдтай явж байсан гэдийг гэрчүүд мэдэгдсэн байна. Уг ослын хохирогч Говь-Алтай аймгийн цагдаад дуудлага өгч аймгийн төвөөс цагдаагийн бүрэлдэхүүн очиж хэргийн газар ажиллажээ. Уг нь сумын төв болгон хууль сахиулах үүрэгтэй цагдаа, хэсгийн төлөөлөгчтэй ч засаг даргадаа хуулийн дагуу шаардлага тавьж чадахгүй байгаа аж. Эрхэм аймгийн Засаг дарга Тухайн хэргийг цагдаагийн газраас хэрхэн шийдвэрлэж байгаа талаар эргэн мэдээллэх болно.

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.