Б.Баяраа: УБТЗ-ын албаны дарга Ж.Пунцагийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх асуудлаар АТГ шалгах ёстой
2021-11-03 18:20:00
Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооноос “Улаанбаатар төмөр зам” ХНН удирдлагын дутагдалд орсон болон гэм хэргийн шинжтэй үйлдлүүд бугшсан асуудлаар мэдээлэл хийлээ.
Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Баяраа “Улаанбаатар төмөр замд гурван удирдлагын хоёр нь томилогдоогүй. Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын үйл ажиллагааг боймилох, хороодын дарга нарын ажил хийх боломжийг хааж байна. Улаанбаатар төмөр замын Дотоод Аудитын албаны дарга Ж.Пунцаг Улаанбаатар төмөр замд 5 жил ажиллаад Ланд-200 машинтай болж хөрөнгөжсөн тул хууль, хяналтын байгууллагууд түүнийг шалгах ёстой. Мөн УБТЗ-ын удирдах албан тушаалтнуудыг аудитын байгууллагаас шалгаж, хэрхэн хөрөнгө чинээтэй болсныг тогтоох ёстой гэж үзэж байна” гэв.
Түүнчлэн Ж.Пунцагийг хоёр жилийн өмнө Тагнуулын ерөнхий газрынхан баривчилж байсан. Үүгээр зогсохгүй Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын хяналт шалгалтын улсын ахлах байцаагчаар ажиллаж байх үедээ Ж.Пунцаг авлигын хэрэгт холбогдож байсан байна. Авлигын хэрэгт удаа дараа нэр холбогдож байсан Ж.Пунцаг албан тушаалаа ашиглан үндэслэлгүй хөрөнгөжсөн тул холбогдох хуулийн байгууллагууд шалгах ёстой гэж Монголын төмөр замчдын эвлэлийн холбооноос мэдэгдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


АН-ын бүлэг Үндсэн хуулиа дээдлэх үзэл санаан дээрээ бат зогсоно
Согтуурсан үедээ хоорондоо маргалдаж, нэгнээ хутгалж гэмтээжээ
Цөлжилттэй бүс нутагт “MONGOLZ #1” хэмээн бичиж, 100 мянган мод тарина
Нийгмийн даатгалын сангаас 32.2 тэрбум төгрөг завшсан үйлдлийг шалгаж байна
Баялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллаа
Төрийн албан хаагчдыг урьдчилгаа багатай орон сууцанд хамруулах талаар судална
Ж.Чинбүрэн: Төрийн албан хаагчийн 0-6 насны хүүхэд томуу туссан бол 5 хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгоно
БНХАУ Монгол Улсаас 9.3 сая тонн нүүрс экспортолжээ
Монголын нэг өдөр
ЦЕГ-ын даргаар генерал Ж.Болдыг томилжээ
Өнөөдрөөс Улаанбаатар хотын бүх ШТС-д АИ-92 шатахууныг хязгаарлалтгүйгээр борлуулна