500 грамм болон 1 кг савалгаатай Норов 7, Мана 4 танг Улсын бүртгэлээс хасуулах санал хүргүүлжээ

2021-11-16 12:00:00

НМХГ-аас газраас хотын захад байрлах 92 эмийн санд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийсэн байна. Уг шалгалтаар 87 эмийн санд зөрчил илэрчээ. Тасалдал үүссэн эмийн жагсаалтыг гаргахад 25-30 нэрийн импортоор орж ирдэг өргөн хэрэглээний бактери, мөөгөнцрийн эсрэг эмүүд, эмнэлгийн хэрэгсэл, тариур, дотоодын хоёр эмийн үйлдвэрийн 10-аад нэрийн судсаар сэлбэх тарилгын шингэний олдоц захын эмийн сангуудад тасалдсан байна гэж НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш мэдээллээ.

Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас вирусийн эсрэг үнийн дээд хязгаарыг тогтоосон байдаг. Гэтэл зарим эмийн сан тогтоосон үнээс 300-2500 төгрөгөөр хэтрүүлэн худалдаалж байсан зөрчил илэрчээ. Тухайлбал, Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Эрдэнэсуварга, Цахиур гэх компаниуд эмийн үнийг нэмэгдүүлэн зарж байсан байна.

Мөн хяналт шалгалтын явцад “Ариун Монгол” компанийн 500 грамм болон 1 кг-аар савлагдсан Норов 7, Мана 4 танг Монголын улсын эмийн бүртгэлээс хасах саналыг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт хүргүүлжээ. Тодруулбал, иргэн, ААН байгууллагууд 500 грамм болон 1 кг-аар савласан Норов 7, Мана 4 танг эмийн үйлдвэрээс худалдаж аваад, жижиглэнгээр савлаж зарах нь хаяг шошгын зөрчил үүсгэж байна  гэв.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.