Хүн зодож, хүндээр гэмтээсэн УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан хариуцлага хүлээхгүй үлдэх үү!
2021-11-12 15:45:00
Улс төрд сонгогчдоо төлөөлөх үүрэгтэй УИХ-ын гишүүдэд холбогддоггүй гэмт хэрэг гэж үлдсэнгүй. Албан тушаал, авлигын хэргээс эхлээд хүчин, хулгай сүүлдээ бүр танхайн гэмт хэрэгт холбогддог болчихож. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан хүн зодож, хүндээр гэмтээсэн тухай мэдээлэл чих дэлсэв.
“Дорнын говь”-ийн Б.Дэлгэрсайхан гэгддэг тэрбээр компаниа БНХАУ-ын хөрөнгө оруулалттайгаар “Болд Төмөр ерөө гол” болгон өргөжүүлж, томоохон улс төрчдийн нөлөөгөөр төмөр замын тээврийг атгандаа оруулсан. Улс төрд орж ирсэн цагаасаа эхлэн нүүрсний бизнест УИХ-ын гишүүний нөлөө, урд хойдох хамтарчтайгаа дөрөө нийлж давхисаар өдгөө энэ салбарын магнагт болчихсон. Дорноговь, Говьсүмбэрийн нүүрсийг чухам энэ хүн л мэдэлдээ оруулж, хэдэн компанийг нь хурууныхаа үзүүрээр хөдөлгөдөг гэдгийг нутгийнхан ил цагаан ярьдаг юм билээ.
Гэвч түүний цаглашгүй шуналд тээг учирсан бололтой. Эрхэм УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын иргэнийг зодож, хүндээр гэмтээн, орчуулагчийг нь хэл амаар доромжилсон тухай мэдээлэл түгсээр байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Наадам, цагаан сар амралтын өдөртэй давхацвал ажлын өдөрт шилжүүлэн амрах зохицуулалтыг Байнгын хороо дэмжлээ
ТОМИЛОЛТЫН ДАРАА
Оюутолгойн нийтийн сонсгол: Үр дүн ба ард иргэдэд үзүүлэх бодит ашиг
Б.Энхбаяр: Албажаагүй, ам шийдвэрээр иргэдийн эрхийг хязгаарлахгүй шүү
Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж нээлттэй хувьцаат компани болгоно
Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
Эрүүл мэндийн салбарын ченж Очирбат
Гуанжөүгийн Юнчинфан соёлын гудамжаар зочилсон тэмдэглэл
Е замаар - хамтран ажиллаж, хөгжилд цугтаа урагшлая