Ковид-19 халдварын улмаас 205 хүүхэд, 45 жирэмсэн эх эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна

2022-03-14 13:18:00

Сүүлийн 24 цагийн хугацаанд 92 хүнээс халдвар илэрлээ. Үүнээс Улаанбаатарт 60, орон нутагт 32 нь бүртгэгджээ. Сүүлийн өдрүүдэд халдварын тоо багассаар байна. Орон нутагт гэхэл зургаан аймагт халдвар бүртгэгджээ. Тодруулбал Архангайд 1, Баян-Өлгийд 4, Дундговьд 1, Өмнөговьд 16, Ховд аймагт 4 халдварын тохиолдол бүртгэгджээ.

Харин өнгөрсөн хоногт халдварын улмаас нас баралт бүртгэгдээгүй. Одоогийн байдлаар халдварын улмаас 2105 хүн эндээд байна.

Коронавирусийн халдварын улмаас өнөөдрийн байдлаар  205 хүүхэд, 45 жирэмсэн эмэгтэй нийт 928 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Харин  гэрийн хяналтад 3,345 хүн байгаа юм. 

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.