Орхон аймгийн хэмжээнд бүх цэцэрлэгийн үйл ажиллагааг энэ сарын 28 хүртэл зогсоожээ
2022-03-14 10:02:00
Орхон аймагт нийт өвчлөлийн 16 хувийг бага насны хүүхдийн томуу, томуу төст өвчин эзэлж байна. Үүнээс шалтгаалан 50 ортой хүүхдийн эмнэлэгт 262 хүүхэд эмчлүүлж байгаа юм. Үүнээс 0-5 насны хүүхдийн өвчлөл 92.2 хувийг эзлээд байна.
Ингэснээр эмчилгээний төвийн хүүхдийн эмнэлгийн ачаалал 5 дахин нэмэгдээд байгаа юм. Тиймээс Орхон аймгийн онцггой комисс хуралдаж сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоох тухай хэлэлцжээ.
Ийнхүү өнөөдрөөс эхлэн гуравдугаар сарын 28-ныг хүртэл Орхон аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн бүх цэцэрлэгийн үйл ажиллагааг 14 хоногийн хугацаанд зогсоохоор шийдвэрлэлээ.
Эх сурвалж: Орхон аймгийн Онцгой комисс
АНХААРУУЛГА:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.