Нууц амрагтайгаа нийлж, нөхрөө хөнөөхөөр завдсан эмэгтэйд 13 жилийн хорих ял оноожээ
2025-09-22 18:27:00
Нууц амрагтайгаа нийлж, нөхрөө хөнөөхөөр завдсан эмэгтэйд 13 жил, нууц амрагт нь 12 жилийн хорих ял оноожээ.
Иргэн Б, О нар гэр бүл болоод 17 жил болжээ. Гэтэл эхнэр О нь Ц гэх эртэй амрагийн харилцаа тогтоосон бөгөөд нөхрийгөө хоёр өдрийн дотор хоёр ч удаа хордуулах гэж оролдсон байна. Улмаар нөхөр нь эмнэлэгт хэвтсэн үед нь сахиж байх үедээ тарианы шингэнд нь юм хольж түүнийг алахыг завдсан гурав дахь үйлдлээ гаргажээ.
О нь өөрийн нууц амраг Ц-тэй нийлэн нөхөртөө 2024 оны 9 сарын 6-ны өдөр ундаанд нь хулганы хор, 9 сарын 7-ны өдөр архинд нь хүнсний зориулалттай уксус хийж уулгажээ. Хордож эмнэлэгт хүргэгдсэн байх үед нь буюу 9 сарын 11-ний өдөр тарианы шингэнд нь уксус хийж алахыг завдсан байна.
Энэ тухай түүний нууц амраг болох Ц "Бид хоёр үнэхээр бие биедээ хайртай. Нөхрөө нас барахаар надтай хамт амьдарна гэдэг байсан. Тэгээд надаар тийм, тийм зүйл дэлгүүрээс авахуулж, тэр үйлдлийг хийсэн" гэж мэдүүлжээ.
Улмаар шүүхээс тус хоёр иргэнийг бүлэглэж хүн хөнөөхийг завдсан гэж үзэн эмэгтэйд нь 13 жил, эрэгтэйд нь 12 жилийн ял оноосон байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Наадам, цагаан сар амралтын өдөртэй давхацвал ажлын өдөрт шилжүүлэн амрах зохицуулалтыг Байнгын хороо дэмжлээ
ТОМИЛОЛТЫН ДАРАА
Оюутолгойн нийтийн сонсгол: Үр дүн ба ард иргэдэд үзүүлэх бодит ашиг
Б.Энхбаяр: Албажаагүй, ам шийдвэрээр иргэдийн эрхийг хязгаарлахгүй шүү
Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж нээлттэй хувьцаат компани болгоно
Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
Эрүүл мэндийн салбарын ченж Очирбат
Гуанжөүгийн Юнчинфан соёлын гудамжаар зочилсон тэмдэглэл
Е замаар - хамтран ажиллаж, хөгжилд цугтаа урагшлая