Сонгинохайрхан дүүрэгт анхны спорт цогцолбор нээлтээ хийлээ

2025-09-22 14:29:00

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын санаачилгаар 2021 онд СХД-ийн 3 дугаар хороо, Толгойтод 24 нэгж талбар, 2.1 га талбайг чөлөөлж дүүргийн спорт цогцолбор барих ажлыг эхлүүлсэн.

Тус цогцолборын гүйцэтгэгчээр “Аглуут” ХХК ажилласан бөгөөд 3х3 болон 5х5 сагсан бөмбөгийн талбай, газрын теннисний хоёр талбай, зургаан эгнээтэй гүйлтийн зам, хүүхдийн тоглоомын талбай, бялдаржуулах талбай, гэрэлтүүлэг, 100 автомашины зогсоолтой спорт цогцолборыг ашиглалтад оруулж өчигдөр нээлтээ хийлээ.

Спорт цогцолборын нээлтийн үйл ажиллагааг тохиолдуулан дүүргийн Засаг даргын тамгын газраас U9, U11 насны “Сонгинохайрхан кап” хөлбөмбөгийн тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд өчигдөр шилдэг 16 баг цомын тоглолтоо хийж аваргаа шалгарууллаа.

Цаашид “20 минутын хот” концепцын хүрээнд СХД-т бүс бүрд спорт цогцолбор байгуулах ажил үргэлжилнэ гэдгийг дүүргийн Засаг дарга Ц.Баттөр онцолж байна. Мөн тус дүүрэгт усан спорт сургалтын төв, мөсөн ордон,  бейсболын талбайн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байгааг хэллээ.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.