БНСУ-ын эрүүл мэндийн аялал жуулчлалын өдөрлөг ирэх Лхагва гарагт болно
2025-09-21 18:52:00
БНСУ-ын Соёл Спорт Аялал жуулчлалын яамны харьяа Аялал жуулчлалын төрийн өмчит корпорацын КТО Улаанбаатар төлөөлөгчийн газраас 9-р сарын 24-ний өдөр “K-Medical Tourism Roadshow” БНСУ-ын Эрүүл мэндийн аялал жуулчлалын өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Өдөрлөгийн хүрээнд БНСУ-аас нэгдсэн эмнэлэг, нарийн мэргэжлийн эмнэлэг, эрүүл мэндийн зуучлалын агентлаг зэрэг 30 гаруй эрүүл мэндийн байгууллагын 70 гаруй төлөөлөл хүрэлцэн ирэх юм.
Тус арга хэмжээний үеэр БНСУ-ыг эмчилгээний зорилгоор зорих хүсэлтэй иргэд мэдээ мэдээлэл авах боломжтой бөгөөд 9-р сарын 23 хүртэл 77355050 дугаарт холбогдож бүртгүүлснээр оролцох боломжтой.
Жич: Өдөрлөгийн үеэр зөвхөн БНСУ-д эмчилгээ үйлчилгээ авах талаар мэдээ, мэдээлэл олгох бөгөөд аливаа үзлэг эмчилгээ хийгдэхгүй болохыг албаныхан онцоллоо.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Наадам, цагаан сар амралтын өдөртэй давхацвал ажлын өдөрт шилжүүлэн амрах зохицуулалтыг Байнгын хороо дэмжлээ
ТОМИЛОЛТЫН ДАРАА
Оюутолгойн нийтийн сонсгол: Үр дүн ба ард иргэдэд үзүүлэх бодит ашиг
Б.Энхбаяр: Албажаагүй, ам шийдвэрээр иргэдийн эрхийг хязгаарлахгүй шүү
Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж нээлттэй хувьцаат компани болгоно
Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
Эрүүл мэндийн салбарын ченж Очирбат
Гуанжөүгийн Юнчинфан соёлын гудамжаар зочилсон тэмдэглэл
Е замаар - хамтран ажиллаж, хөгжилд цугтаа урагшлая