МАН-ын бүлэг 2026 оны төсвийн төсөл хэлэлцэж байна
2025-09-15 15:08:00
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2025.09.15/ гурван асуудал хэлэлцэж байна.
1.Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцууллаа.
2.Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.
3.Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Алт-3” аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолд тавьсан хэсэгчилсэн хоригийг хэлэлцэж эхэллээ. Гишүүдийн асуулт, хариултаар хурал үргэлжилж байна.
Энэ удаагийн УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, мөн МАН-ын дарга, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нар оролцож байгаа бөгөөд намын даргыг сонгох сонгуультай холбоотой асуудал ч хөндөгдөж болзошгүй. Дээрх асуудлаар бүлгийн гишүүд намын удирдлагуудынхаа байр суурийг сонсохоор болсон гэх мэдээлэл байгаа юм.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Наадам, цагаан сар амралтын өдөртэй давхацвал ажлын өдөрт шилжүүлэн амрах зохицуулалтыг Байнгын хороо дэмжлээ
ТОМИЛОЛТЫН ДАРАА
Оюутолгойн нийтийн сонсгол: Үр дүн ба ард иргэдэд үзүүлэх бодит ашиг
Б.Энхбаяр: Албажаагүй, ам шийдвэрээр иргэдийн эрхийг хязгаарлахгүй шүү
Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж нээлттэй хувьцаат компани болгоно
Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
Эрүүл мэндийн салбарын ченж Очирбат
Гуанжөүгийн Юнчинфан соёлын гудамжаар зочилсон тэмдэглэл
Е замаар - хамтран ажиллаж, хөгжилд цугтаа урагшлая