БНСУ-ын ютүбер Шин Ен Монголд аяллын нэвтрүүлэг хийх үеэрээ Хоргын тогоонд унаж, амиа алджээ

2025-09-08 13:36:00

Цагдаагийн байгууллагад энэ оны наймдугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын нутагт байх "Хоргын тогоо" гэх газарт БНСУ-ын иргэн унаж нас барсан гэх дуудлага мэдээлэл иржээ.

Уг иргэн нь манай улсад аялал жуулчлалын шугамаар энэ оны наймдугаар сарын 20-ны өдөр иржээ. Шалгалтын ажиллагааг Архангай аймгийн цагдаагийн газар үргэлжлүүлж байна.

Түүнийг ютүбер байсан гэх албан бус мэдээлэл бий. 

Тэгвэл БНСУ-ын YTN телевизээр "Монголын Уран Тогоо галт ууланд БНСУ-ын аяллын инфлүүнсэр амиа алдав. 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын Булган аймагт орших Уран Тогоо галт ууланд БНСУ-ын 20-иод настай эмэгтэй аяллын инфлүүнсер осолдож амиа алдсан талаар БНСУ-ын Гадаад хэргийн яам 9 дүгээр сарын 5-нд мэдээлжээ. 

Талийгаач нь олон нийтийн сүлжээнд ойролцоогоор 90 мянган дагагчтай, аялал жуулчлалын чиглэлээр контент бэлтгэдэг байсан бөгөөд Монголын хойд бүс нутагт албан томилолтоор ирээд ийнхүү золгүй явдал тохиолдсон байна. Уг асуудалтай холбоотойгоор Монголын холбогдох байгууллагууд БНСУ-ын талтай хамтран ослын нарийн нөхцөл байдлыг шалгаж байгаа юм. 

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.