Нийслэлд их багтаамжийн нийтийн тээврийн шинэ төрөл "BRT тусгай замтай автобус" төслийг нэвтрүүлнэ
2025-09-05 11:25:00
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн шинэ төрөл "BRT тусгай замтай автобус" төслийг нэвтрүүлэхээр төлөвлөж, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр ТЭЗҮ-ийг боловсруулж Зам, тээврийн яамны Авто тээврийн дэд зөвлөлөөр хэлэлцүүллээ.
Азийн хөгжлийн банкны зөвлөх “Far East Mobilty” компаниас тусгай замын автобус зорчих коридорын харьцуулсан судалгааны "BRT тусгай замын автобус" төслийн хүрээнд урьдчилсан төлөвлөлтөөр Ард Аюушийн өргөн чөлөө - Энэбиш өргөн чөлөө - Их тойруугийн өргөн чөлөө - Намъянжүгийн гудамж - Их хүрээ гудамжуудыг холбосон нийт 12.9 км урттай 19 зогсоолтой байгуулна. Уг төслийг 2026-2030 онд хэрэгжүүлнэ.
Улаанбаатар хотод уг төсөл хэрэгжсэнээр нийтийн тээврийн үйлчилгээний хурд, найдвартай байдал нэмэгдэж, замын түгжрэл буурч, иргэдийн зорчих хугацаа багасахын зэрэгцээ агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад бодит хувь нэмэр оруулна. Төсөл хэрэгжсэнээр өдөрт 25.000-35.000 зорчиг тээвэрлэх бөгөөд замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг 12.6 хувиар нэмэгдүүлнэ гэж тооцоолсон юм.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


АН-ын бүлэг Үндсэн хуулиа дээдлэх үзэл санаан дээрээ бат зогсоно
Согтуурсан үедээ хоорондоо маргалдаж, нэгнээ хутгалж гэмтээжээ
Цөлжилттэй бүс нутагт “MONGOLZ #1” хэмээн бичиж, 100 мянган мод тарина
Нийгмийн даатгалын сангаас 32.2 тэрбум төгрөг завшсан үйлдлийг шалгаж байна
Баялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллаа
Төрийн албан хаагчдыг урьдчилгаа багатай орон сууцанд хамруулах талаар судална
Ж.Чинбүрэн: Төрийн албан хаагчийн 0-6 насны хүүхэд томуу туссан бол 5 хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгоно
БНХАУ Монгол Улсаас 9.3 сая тонн нүүрс экспортолжээ
Монголын нэг өдөр
ЦЕГ-ын даргаар генерал Ж.Болдыг томилжээ
Өнөөдрөөс Улаанбаатар хотын бүх ШТС-д АИ-92 шатахууныг хязгаарлалтгүйгээр борлуулна