ШЕЗ-ийн ажлын албаны дарга Б.Эрдэнэтулга ажлын байрны бэлгийн дарамт, сэтгэл санааны хүчирхийлэл үйлддэг хэмээн гомдол гаргажээ
2025-09-03 13:02:00
Шүүхийн хараат бус байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиг үүрэг бүхий Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны даргатай холбоотой гомдлыг нэр бүхий албан хаагчид гаргажээ.
Гомдол гаргасан гэх 3-4 албан хаагч байгаа ба ажлын байрны бэлгийн дарамт, сэтгэл санааны хүчирхийлэл, эрх зүйн байдлыг нь дордуулан халаа сэлгээ хийдэг зэрэг асуудал үүссэн хэмээн нэрээ нууцалсан эх сурвалж мэдээлсэн юм.
Тус асуудалд холбогдсон Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга нь 2024 оны хоёрдугаар сарын 8-нд тус албан тушаалд томилогдсон байна.
Үүнээс өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хуулийн бодлогын газарт ахлах референтээр ажиллаж байжээ. Энэхүү албан тушаалд байхдаа Ерөнхийлөгчийн зураг ашиглан мийм\meme хийсэн иргэнд гомдол гарган хохирогчоор оролцож,450 мянган төгрөгөөр торгуулж байсан аж.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Наадам, цагаан сар амралтын өдөртэй давхацвал ажлын өдөрт шилжүүлэн амрах зохицуулалтыг Байнгын хороо дэмжлээ
ТОМИЛОЛТЫН ДАРАА
Оюутолгойн нийтийн сонсгол: Үр дүн ба ард иргэдэд үзүүлэх бодит ашиг
Б.Энхбаяр: Албажаагүй, ам шийдвэрээр иргэдийн эрхийг хязгаарлахгүй шүү
Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж нээлттэй хувьцаат компани болгоно
Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
Эрүүл мэндийн салбарын ченж Очирбат
Гуанжөүгийн Юнчинфан соёлын гудамжаар зочилсон тэмдэглэл
Е замаар - хамтран ажиллаж, хөгжилд цугтаа урагшлая