Нийтийн тээврийн Ч:7, Ч:9, Ч:22 чиглэлд өөрчлөлт оруулж, Ч:82 чиглэлийг шинээр нээжээ
2025-08-15 10:39:00
Нийтийн тээврийн хэрэгслийн хүлээгдлийн хугацааг багасгаж иргэдийн зорчих эрэлт хэрэгцээг хангах, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор Ч:7 "Нисэх-МУБИС-Ард кино театр", Ч:9 "Нисэх-Нарны гүүр-Тэнгис кинотеатр-Хүнсний 4-р дэлгүүр" чиглэлийг Ч:7 “Нисэх-МУБИС-Бөмбөгөр худалдааны төв”, Ч:9 “Нисэх-Нарны гүүр-Тэнгис кино теарт-МУБИС” болгон өөрчлөлт оруулжээ

Түүнчлэн Ч:22 “Шадивлангийн эцэс-Зуслан-Чингис СООСЭ дээд сургууль” чиглэлийн замнал хамгийн урт буюу 83 зогсоолтой, зорчигчдын хүлээгдлийн хугацаа их байдаг тул хүлээгдлийг багасгаж үйлчилгээний чанарыг сайжруулах үүднээс энэхүү чиглэлийг богино эргүүлж Ч:22 “Шадивлангийн эцэс-МҮЭСТО-Тээврийн товчоо” болгон Ч:82 “Чингис СООСЭ-10-р хороолол” чиглэлийг шинээр нээж иргэдэд үйлчилгээ үзүүлэхээр боллоо.

Эдгээр чиглэлийн үйлчилгээг наймдугаар сарын 16-ны өдрөөс эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангасан бөгөөд нийтийн тээврээр үйлчлүүлэгч иргэд та бүхэн зураглалын дагуу үйлчилнэ үү. Үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 утсаар 24 цагийн турш хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


АН-ын бүлэг Үндсэн хуулиа дээдлэх үзэл санаан дээрээ бат зогсоно
Согтуурсан үедээ хоорондоо маргалдаж, нэгнээ хутгалж гэмтээжээ
Цөлжилттэй бүс нутагт “MONGOLZ #1” хэмээн бичиж, 100 мянган мод тарина
Нийгмийн даатгалын сангаас 32.2 тэрбум төгрөг завшсан үйлдлийг шалгаж байна
Баялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллаа
Төрийн албан хаагчдыг урьдчилгаа багатай орон сууцанд хамруулах талаар судална
Ж.Чинбүрэн: Төрийн албан хаагчийн 0-6 насны хүүхэд томуу туссан бол 5 хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгоно
БНХАУ Монгол Улсаас 9.3 сая тонн нүүрс экспортолжээ
Монголын нэг өдөр
ЦЕГ-ын даргаар генерал Ж.Болдыг томилжээ
Өнөөдрөөс Улаанбаатар хотын бүх ШТС-д АИ-92 шатахууныг хязгаарлалтгүйгээр борлуулна