Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 113 иргэнийг 7-30 хоног саатуулжээ
2025-08-12 12:51:00

Цагдаагийн байгууллага 2025 оны эхний 7 сарын байдлаар 80.709 хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж өнгөрсөн долоо хоногт /2025.08.01-2025.08.08/ “Шүүхэд шилжүүлэх саналтай” прокурорын байгууллагад 288 хэргийг хүргүүлжээ.
Үүнээс:
-Хүний амьд явах эрхийн эсрэг 4
-Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 63
-Хүний бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 7
-Өмчлөх эрхийн эсрэг 103
-Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 1
-Хүрээлэн байгаа орчны эсрэг 2
-Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 105,
-Бусад 3 хэрэг байна.
Зөрчлийн шинжтэй 42990 зөрчилд 43131 хүн холбогдуулан шалгаж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 146 иргэнд баривчлах шийтгэл оногдуулж, 101 баривчилж, эрх хасаж, 338 иргэнийг торгож, эрх хасаж, 1188 иргэнийг шийтгэврээр торгож шийдвэрлэсэн байна.
Мөн 42990 зөрчлийн шинжтэй үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр 1091 шийдвэрлэж, шүүхээр 682 зөрчлийг шийдвэрлүүлсэн байна. Үүнээс:
-Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 2292
-Танхайрах 106, Хүний биед халдах 241
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 132
-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 38908 бусад 1311 зөрчил байна.
Мөн Хүүхдийн эрхийг зөрчсөн 50 иргэнд 17.400.000 төгрөгний шийтгэл оногдуулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 113 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчилжээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.