Н.Учрал: Хөгжлийн банкны ТУЗ-д шахааны хүн томилохгүй

2025-08-11 15:22:00

2024 онд УИХ-аар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлахдаа Монгол улсын Хөгжлийн банкийг Экспорт, импортын банк болгохоор тусгасан юм. Энэ хүрээнд Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал Хөгжлийн банкинд ажиллаа.

Тэрбээр, 

  • Чанаргүй зээлийн эргэн төлөлтийг эрчимжүүлэх
  • ТУЗ-ийн гишүүнд шахааны хүн томилохгүй. Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагаас төлөөлөл оруулах урилга хүргүүлэх
  • Арилжааны банктай өрсөлдөж түр зуурын санхүүжилтээс татгалзах, эдийн засагт үр өгөөжтэй, том төслүүдийг санхүүжүүлэх
  • Санхүүжүүлэх төслийг эрэмбэлж, УИХ-д танилцууулах
  • Банкны үйл ажиллагаа, зээл, төслийн мэдээллийг нээлттэй ил тод болгох
  • Засаглалыг сайжруулж, улс төрийн нөлөөнөөс салгаж, нээлттэй сонгон шалгаруулалт хийх
  • Статус, хууль эрх зүйн орчныг сайжруулахдаа олон нийтээс санал авах зэрэг шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг үүрэг болголоо.

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.