Интерполоор эрэн сурвалжилж байсан БНСУ-ын иргэнийг Монголоос олж албадан гаргажээ
2025-08-08 13:09:00
Улаан булант зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг албадан гаргажээ
Бүгд Найрамдах Солонгос Улсын Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байх хугацаандаа Монгол Улсад хууль бусаар оршин сууж, орогнож байсан тус улсын иргэнийг олж тогтоон баривчилж, энэ оны 08 дугаар сарын 06-ны өдөр Монгол Улсаас эх оронд нь албадан гаргах ажиллагааг зохион байгуулсан байна.
Цагдаагийн ерөнхий газрын Интерполын Үндэсний төв товчоо, Эрүүгийн цагдаагийн алба, Гадаадын иргэн, харьяатын газартай хамтран Солонгос Улсын Интерполын Үндэсний төв товчоотой шуурхай мэдээ, мэдээлэл солилцож хамтран ажиллаж баривчилжээ.
Уг этгээд нь БНХАУ-д байрлаж, Солонгос Улсын хууль сахиулах байгууллагын ажилтны дүр эсгэн иргэд рүү утсаар холбогдон 590 гаруй сая вон залилсан байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


АН-ын бүлэг Үндсэн хуулиа дээдлэх үзэл санаан дээрээ бат зогсоно
Согтуурсан үедээ хоорондоо маргалдаж, нэгнээ хутгалж гэмтээжээ
Цөлжилттэй бүс нутагт “MONGOLZ #1” хэмээн бичиж, 100 мянган мод тарина
Нийгмийн даатгалын сангаас 32.2 тэрбум төгрөг завшсан үйлдлийг шалгаж байна
Баялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллаа
Төрийн албан хаагчдыг урьдчилгаа багатай орон сууцанд хамруулах талаар судална
Ж.Чинбүрэн: Төрийн албан хаагчийн 0-6 насны хүүхэд томуу туссан бол 5 хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгоно
БНХАУ Монгол Улсаас 9.3 сая тонн нүүрс экспортолжээ
Монголын нэг өдөр
ЦЕГ-ын даргаар генерал Ж.Болдыг томилжээ
Өнөөдрөөс Улаанбаатар хотын бүх ШТС-д АИ-92 шатахууныг хязгаарлалтгүйгээр борлуулна