“Эрдэнэт медикал” эмнэлгийг хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болголоо

2025-08-06 14:30:00

Засгийн газрын өнөөдрийн (2025.08.06) ээлжит хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Эрдэнэт медикал” эмнэлгийг хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болгох шийдвэр гаргалаа. Тус төвийн дүрэм, зохион байгуулалтын бүтцийг баталж, мөрдүүлэхийг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнд даалгав. 

Ингэснээр:

- Жил бүр 50 мянга орчим иргэн хавдрын оношилгоо эмчилгээг цаг алдалгүй хийлгэх боломж бүрдэнэ.

- Хавдар судлалын үндэсний төвийн ачаалал буурна.

-  “Эрдэнэт медикал” эмнэлэг 2022-2025 онд 147,476 хүнд тусламж үйлчилгээ үзүүлж, 3551 хүн хэвтэн эмчлүүлжээ.

"Эрдэнэт медикал" төрийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг нь амбулатори, дүрс оношилгоо, мэс засал, хэвтүүлэн эмчлэх, лаборатори, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн чиглэлээр иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Тус эмнэлгээр үйлчлүүлэгчдийн 20 хувийг Улаанбаатар хот, хангайн бүс, хойд бүс болон Ховд, Дорнод, Дундговь, Өмнөговь, Завхан, Говьсүмбэр, Баянхонгор, Дорноговь аймгийн иргэд, 80 хувийг Орхон аймгийн иргэд эзэлж байна.

2022-2025 онд 3551 хүн хэвтэн эмчлүүлж, 2210 хүн өдрийн эмчилгээ, үйлчилгээ авчээ. Амбулаториор 147,776 хүнд тусламж, үйлчилгээ үзүүлжээ.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.