Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 152 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчилжээ
2025-08-05 15:08:00

Цагдаагийн байгууллага энэ оны эхний 7 сарын байдлаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 76.267 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, өнгөрсөн 7 хоногт буюу энэ сарын 25-ны өдрөөс 08 дугаар сарын 01-ний өдрүүдэд “Шүүхэд шилжүүлэх саналтай” Прокурорын байгууллагад 441 хэргийг хүргүүлсэн байна.
Үүнээс:
-Хүний амьд явах эрхийн эсрэг 4
-Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 127
-Хүний бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эрэг 21
-Өмчлөх эрхийн эсрэг 164
-Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 3
-Хүрээлэн байгаа орчны эсрэг 10
-Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 101, бусад 11 хэрэг байна.
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлэсэн зөрчлөөс дурьдвал:
Энэ хугацаанд 55098 зөрчилд 54234 хүнд холбогдуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, баривчлах шийтгэл оногдуулсан 191, баривчилж, эрх хассан 145, торгож, эрх хассан 558, шийтгэврээр торгож шийдвэрлэсэн 53336 иргэн байна. Насанд хүрээгүй 4 иргэнийг сургалтад хамруулсан байна.
Нийт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан зөрчлүүдээс эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр 1398-ийг, шүүхээр 1017 зөрчлийг шийдвэрлүүлсэн байна.
Шийдвэрлэсэн зөрчлүүдийг ангилбал,
-Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 3576
-Танхайрах 133
-Хүний биед халдах 338
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 169
-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 49145 бусад 1707 зөрчил байна.
Мөн Хүүхдийн эрхийг зөрчсөн 74 иргэнд 22.100.000 төгрөгний шийтгэл оногдуулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 152 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчилж, 17 иргэнийг 1.720.000 төгрөгөөр торгожээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.