Ж.Галбадрах: Тендергүйгээр 1.2 тэрбум төгрөг авсан гэдэг мэдээлэл бол худал мэдээлэл

2025-06-30 16:39:00

УИХ-ын гишүүн Ж.Галдбадрах төсвийн 1.2 тэрбум төгрөгийг сургуулиудад тараасан гэх асуудлаар тайлбар мэдээлэл өглөө.

“ Би гишүүн болохоосоо өмнө багш байсан. Гишүүн бол олж ирсэн энэ нэг жилийн хугацаанд их ч юм үзлээ. Засагаа унагааж бүтэн байсан нам нь талцаж байхыг ч  харлаа өөр олон улстөржсөн үйл явдлууд харлаа. Одоо би энд ямар тайлбар өгөх гэж байна гэхээр миний бүр таван жилийн өмнөөс хэрэгжүүлж ирсэн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын менежментийг сайжруулах гэсэн миний өөрийн санаачилсан одоо гуравдахь үе шат дээрээ явж байгаа төслийг П. Наранбаяр гишүүнтэй холбож яриад түүнийг сайд болоод 1.2 тэрбум төгрөгийн төслийг надад тендергүйгээр өгчихсөн юм шиг яриад байна.

Энэ төсөл маань эхний жилд 8 сургууль дээр дараа нь 60 сургууль дээр гуравдахь үедээ 120 сургууль нийтдээ 188 сургууль хамрагдаад маш амжилттай  явж байгаа төсөл.

Би төслийг санаачлахдаа “ШИНЭ МОНГОЛ” сургуулийн 20 жилийн ойгоор нийгмийн хариуцлагын хүрээнд аймгийн төвийн хоёр, сумын хоёр, хотын төвийн хоёр хотын захын хоёр сургуулийг сонгож аваад менежмент хийсэн. Сайхан ч үр дүн гарсан тул 2023 оноос үргэлжлүүлээд 60 сургууль буюу 31 сумын сургууль 27 аймгийн сургууль нийслэлийн 2 сургууль орсон.Ингэхдээ нэг сургуулийн үйл ажиллагааны зардлын мөнгийг 4 сая төгрөг байхаар тооцсон.

Энэ төсөл хэрэгжиж байхад монгол ардын намаас сонгуульд дэвших хүсэлт тавих үед би намын удирдлагуудад төслөө танилцуулахад таныг энэ төсөл хөтөлбөрүүд бүр илүү өргөн далайцтай хийгээсэй гэж хүссэндээ таныг нэр дэвшүүлж байна гэсэн.

Тэгээд нэр дэвшсэн цагаас би гүйцэтгэх удирдлагын үүргээ зохих хүмүүст нь хүлээлгэн өгсөн байгаа. Миний санаачилсан тэр төсөл бол төрийн өмчийн сургуулиудын менежментийг сайжруулах л төсөл. Яах аргагүй төрийн хийх ажлыг бид хийж байсан гэсэн үг.

П.Наранбаяр сайдыг 2020 онд сонгуульд нэр дэвших үед тушаалыг нь гаргаад явуулснаас хойш ажил хэргийг өөрөөр хэлбэл ажилтан албан хаагчийн харилцаагүй болоод 5 жил болж байна. Бид хоёрын дунд ямар ч ашиг сонирхлын зөрчил байхгүй. Өмнө Л.Энх-Амгалан сайд байхдаа төслийг дэмжиж нээж эхний хоёр шат хэрэгжсэн одоо П.Наранбаярын сайдын үед ч хэрэгжинэ”гэлээ.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.