ТАНИЛЦ: Нислэгийн шинэ үйлчилгээ ''AIR&MEDITEL'' тренд болж байна

2025-06-25 15:40:00

Хоолны соёл, к-поп, кино урлагаараа дэлхийд алдаршиж монголчуудын хэзээний танил болсон Солонгост эрүүл мэндийн үйлчилгээ нь мөн л шинэ тавцанд гарч энэ нь тус улсад зорчих томоохон шалтгаан болгож байна. Сүүлийн үед Монголчууд БНСУ-т ажиллаж, амьдрахаас илүү аялангаа эмчлүүлэх сонирхолтой болжээ.

Эрэлт хэрэгцээгээ дагаад тус улс руу аяллын шинэ гарц, шинэ боломж, нислэгийн шинэ урсгалууд нээгдэхийн хэрээр цаг, мөнгөнд илүү хэмнэлттэй ухаалаг үйлчилгээг нэвтрүүлэх болсон нь Солонгос чиглэлтэй Air&Meditel юм. Энэ бол эмнэлэг, зочид буудалд нэгэн зэрэг хөнгөлөлт эдэлж болох шинэ тренд болж буй үйлчилгээ юм.

Энэ удаагийн нийтлэлээр бид БНСУ-ын эрүүл мэндийн үйлчилгээг онцолж байна. Найрсаг үйлчилгээ, чанар, өндөр технологи гэсэн гурван үгээр л БНСУ-ын эрүүл мэндийн салбарыг нь тодорхойлж болно. Олон улсад эрүүл мэндийн үйлчилгээ, чанар, технологиороо дээгүүр жагсах болсон нь БНСУ руу зорчих томоохон шалтгаан болж байна. Тэгвэл энэ удаа БНСУ-ын Аялал Жуулчлалын Төрийн өмчит корпорацын КТО Улаанбаатар төлөөлөгчийн газар болон Ашиана эйрлайнс авиа компани хамтран“Air & Meditel” хямдрал урамшууллын дараах хөтөлбөрийг зарлаж байна.

ТИЙЗЭЭ ЗАХИАЛААД БНСУ-ЫН НЭР ХҮНДТЭЙ ТОМООХОН ЭМНЭЛГҮҮДЭД 10-30 ХУВИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮЙЛЧЛҮҮЛЭХ БОЛОМЖ

БНСУ-ыг зорих гэж буй иргэд нислэгийн тийзээ захиалаад БНСУ-ын эрүүл мэндийн чанар, үйлчилгээгээрээ танигдсан эмнэлгүүдэд 10-30 хувийн хөнгөлөлт эдэлж болно. Хэрэв зочид буудал захиалбал нэг ширхэг ачаа нэмэлтээр үнэгүй нэмүүлэх боломжийг БНСУ-ын Аялал Жуулчлалын Төрийн өмчит корпорацын "КТО Улаанбаатар" төлөөлөгчийн газар, “Ашиана Эйрлайнс” агаарын тээврийн компанитай хамтран бүрдүүлжээ. Тэгвэл БНСУ-ын ямар эмнэлгүүдээр үйлчлүүлбэл 10-30 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой вэ гэдгийг энэ удаагийн нийтлэлээр бэлтгэн хүргэж байна.

Тодруулбал, “Ашиана Эйрлайнс агаарын тээврийн компанитай хамтран ажилладаг дараах эмнэлгүүд багтаж буй.

Үүнд,

  • Сүнчонхян эмнэлэг / Soon chun hyang university hospital /
  • Кореа Их сургуулийн “Анам эмнэлэг, / Korea University Anam hospital /
  • Северанс эмнэлэг /Йонсей Их сургуулийн дэргэдэх/ / Severance hospital (yonsei university hospital /
  • Ханьяан Их сургуулийн эмнэлэг / Hanyang university hospital
  • / Эйч Плас Янгжи эмнэлэг / H+ yangji international hospital /
  • Гачон Их сургуулийн Гил эмнэлэг /Gachon University Gil Medical Center/
  • Солонгосын уламжлалт Часэн эмнэлэг /Jaseng Hospital of Korean Medicine(Gangnam/

НЭГ СУМААР ГУРВААС Ч ИЛҮҮГ ОНОХ БОЛОМЖ

Тайлбар байхгүй.

37 жилийн түүхтэй БНСУ-ын таван одтой “Ашиана Эйрлайнс” авиа компани нь 2019 оноос Инчон-Улаанбаатар-Инчон чиглэлд тогтмол нислэг үйлдэж буй юм. Тус нислэгийн компаниар энэ оны нэгдүгээр сараас эхлэн арванхоёрдугаар сарын 31-ны өдрийг дуусах хүртэл үйлчлүүлсэн хэн бүхэнд Air&Meditel бүтээгдэхүүн үйлчилгээ нээлттэй юм. Ингэхдээ тийз ч бас 5-15 хувь хямдрахын зэрэгцээ нэг ширхэг 23кг ачаа үнэгүй зөвшөөрч байгаа нь ёстой л нэг сумаар хоёроос ч илүү туулай буудах боломж юм. Ийнхүү тийзийн хөнгөлөлт авахын тулд “Ашиана Эйрлайнс” авиа компаний тийз борлуулалтын агентуудад хандан хамрагдах боломжтой. Түүнээс гадна “КТО Улаанбаатар” төлөөлөгчийн газар болон “Ашиана Эйрлайнс” авиа компани нь энэ оны 8-р сарийг дуустал та бүхэндээ дахин нэг урамшууллыг хүргүүлж байна.

Та БНСУ-д байрлах зочид буудлын захиалгын хуудсаа нислэгийн тийз борлуулагч агентад үзүүлээд Ашиана эйрлайнс Улаанабаатар- Инчон чиглэлд илүү тээш үнэгүй нэмүүлэх боломжтой.

Мөн таны цаг завыг хэмнэх үүднээс “Ашиана Эйплайнс” авиа компаний нислэгийн тийз борлуулагч агентууд тийз болон буудлыг тань хамтад нь захиалах ая ту хтай үйлчилгээг үзүүлж байгаа юм байна.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.