Н.Учрал: Эдийн засгийн хүнд нөхцөл байдлыг давахын тулд төр өөрөө бүсээ чангалж байна

2025-06-25 14:18:00

Засгийн газрын өнөөдрийн хуралдаан болж өндөрлөлөө. Хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар холбогдох сайд нар мэдээлэл өгч байна.Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд төр өөрөө бүсээ чангална хэмээн мэдэгдэл хийлээ. 

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал: "Манай улсын хамгийн гол үндсэн орлого болох нүүрсний орлого 39 хувиар буурсан. Мэдээж хятадад нүүрсний хэрэглээ багасхад манай экспорт дагаад багасна.  

Дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнийг тооцоолдог 14 байгууллага нүүрсний үнийн төсөөлөл гаргадаг. Эндээс цаашид нүүрсний үнэ буурна гэж гарсан тул бид 2026 оны төсвийн хүрээний мэдэгдлээ эргэн харах цаг болсон. Экспорт буурсантай холбоотой эдийн засгийн хүндрэлийг ард түмний нуруунд үүрүүлэхгүйгээр төр өөрөө хэмнэлт хийж энэ хүндрэлийг даван туулна. Ингэхийн тулд  энэ жилийн хувьд орлого 2,3 наядаар татарч байгаа учир дагаад зарлагаа багасгаж байна.Төсвийн хүрээний мэдэгдлээр 2 орчим их наядыг хэмнэнэ. Төрийн зардлаар элдэв хурал цуглаан зохион байгуулахаа болино. Олон дарга цэрэг, яамд тамгийн газрын тоог цөөлнө" гэлээ.  


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.