Он гарсаар усны ослоор 16 том хүн, долоон хүүхэд нийт 23 хүн нас баржээ

2025-06-25 13:41:00

Онцгой байдлын ерөнхий газар болон Цаг уур, орчны шинжилгээний газраас өнөөдөр /2025.06.25/ ой, хээрийн түймэр болон цаг агаарын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

 Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү:  Он гарсаар өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 12 аймгийн 64 сум нийслэлийн гурван дүүрэгт 121 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн. Ой, хээрийн түймрийн гаралт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 40 хувиар өссөн. Төв аймгийн Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн Түшиг сумдад гарсан ойн гал түймрийг цурамд оруулж, Сэлэнгэ аймгийн Ерөө, Цагааннуур, Алтанбулаг, Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Цагааннуур суманд гарсан ойн гал түймрийг унтраахаар ажиллаж байна. Түймэр унтраах ажиллагаанд ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяраар ахлуулсан Онцгой байдлын байгууллагын 359 алба хаагч, 22 автомашин, нэг нисдэг тэрэг, орон нутгийн 76 иргэн, 16 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж байна.

ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын хэлтсийн дарга, хошууч Ш.Анхтуяа: Улсын хэмжээнд сүүлийн таван жилд бүртгэгдсэн нийт усны ослын тохиолдлоор амь насаа алдсан иргэдийн 69 хувь нь зуны улиралд, 41 хувь нь зөвхөн долдугаар сард амь насаа алдсан байна. Он гарсаар улсын хэмжээнд зургадугаар сарын 25-ны өдрийн байдлаар усны ослын 38 тохиолдол бүртгэгдэж, төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж, 10 иргэний амь насыг авран хамгаалсан.

 

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.