АН чуулганаас завсарлага авах горимын санал гаргалаа

2025-06-24 19:06:00

Байнгын хорооны санал дүгнэлттэй холбоотойгоор намын бүлэгт харьяалагддаггүй УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч эхэллээ. Энэ үеэр УИХ-дахь Ардилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл дараах горимын саналыг гаргалаа. 

Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл:

-Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн хэлэлцэж эхлэхээс өмнө Ардчилсан намын бүлэг тодорхой шийдвэрүүд гаргасан. Үүнтэй холбоотойгоор зарим шаардлагуудыг хүргүүлсэн. Энэ хүрээнд намыг бүлэг дотроо дахин ярилцах шаардлагатай асуудлууд байна. Тухайлбал, байнгын хорооноос танилцуулсан тоо, баримтуудыг дахин хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн. 

Нөгөө талаас УИХ гэдэг ойлголцол зөвшилцлийн талбар гэж бид хардаг. 

Зөвийг зөв, бурууг буруу гэж асуудалд хүндэтгэлтэй ханддаг. Тодорхой хуулийн ойлголцол явж байгаа олон олон хуулиуд дээр өөр байр суурь биднээс гарч байгаа учраас үүн дээр нэмэлт ойлголцол хэрэгтэй байна. 

Түүнчлэн Ардчилсан намын гишүүнд хамаарах хууль бус асуудалд тодорхой мэдээлэл бидэнд байхгүй байгаа. Үүнд тодорхой шалгалтын ажлууд хийгдэж байгаа учраас Ардчилсан нам хоёр өдрийн хурлаас завсарлага авах горимын санал гаргаж байна. 

Улмаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардчилсан намд зургадугаар сарын 25-ны өдрийн 14:00 цаг хүртэл завсарлага өгсөн талаар танилцууллаа. 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.