ЭЕШ-д Улсын хэмжээнд 172 хүүхэд хамгийн өндөр буюу 800 оноо авчээ 

2025-06-23 15:06:00

Боловсролын үнэлгээний төвөөс өнөөдөр ЭЕШ-тай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. 

Элсэлтийн шалгалтыг 2006 оноос эхлэн уламжлалт, нэг процессын дагуу зохион байгуулдаг. Даалгаврыг вакумжуулж, интернэт орчингүй газар тагнуул, цагдаагийн хамгаалалт дор боловсруулдаг. Дараа нь тагнуулын байгууллагын тусламжтайгаар орон нутагт хүргүүлдэг. Тийм учраас Элсэлтийн шалгалтын даалгавар огт задраагүй гэдгийг БҮТ-өөс мэдэгдэв. 

ЭЕШ-д 43.318 шалгуулагч оролцсон бөгөөд эрэгтэй шалгуулагч 20.500, эмэгтэй шалгуулагч 22.818 байсан нь нийт шалгуулагчийн 54 хувийг эзэлж байна. Орон нутгийн шалгуулагч 18.334 байсан ба нийт шалгуулагчийн 52,6 хувийг эзэлж байгаа бөгөөд нийслэлд 19.600 шалгуулагч шалгалт өгсөн нь нийт шалгуулагчийн 45,6 хувийг эзэлж байна. Улс даяар 3000 багш хянагч, зохион байгуулагчаар ажилласан. Нийт 20 боловсруулагч, 10 эксперт жил бүрийн Элсэлтийн шалгалтыг боловсруулж ажилладаг гэлээ. 

Шалгалтыг 10 хичээлээр зохион байгуулдаг бөгөөд хамгийн олон шалгуулагчтай хичээл математик байсан бол хамгийн бага шалгуулагчтай хичээл орос хэлний хичээл байжээ. 

Улсын хэмжээнд нийт 172 хүүхэд хамгийн өндөр оноо болох 800 оноо авсан байна. Түүх, Орос хэлний хичээлд нэг л шалгуулагч 800 оноо авсан бол Англи хэл, Математик, Нийгэм судлалын хичээлээр шалгалт өгсөн 35-39 хүүхэд 800 оноо авчээ.  


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.