Эдийн засагч Р.Шинэгэрэл ХХОАТ яагаад нэг хувь байх тухайд

2025-06-21 07:45:00

ХХОАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, О.Амгаланбаатар, Б.Пунсалмаа, Г.Очирбат нар санаачлан хэлэлцүүлж байгаа. Тэгвэл чухам яагаад ХХОАТ-ыг нэг хувьд хүргэх, энэ нь иргэдийн амьдрал ямар эерэг нөлөө үзүүлэх талаар эдийн засагч Р.Шинэгэрэл ийнхүү тайлбарлаж байна. 

"Иргэд, ААН нь ажилтай, орлоготой байснаар улс орон хөгждөг. Иргэн орлоготой байхын тулд бизнес дэх төрийн оролцоог бууруулах хэрэгтэй. 

Ингэснээр бүх төрлийн татварын дарамт буурах боломжтой. Хамгийн сүүлд  900 мянга орчим хүн ядууралтай гэсэн судалгаа гарсан байна. Энэ нь тэд ердөө 420 мянган төгрөгийн орлоготой гэсэн үг. Гэтэл татварыг 60 мянган төгрөгөөр өсгөхөд л дахиад ядуурлын тоо нэмэгдэх буюу 320 мянган хүн ядуу өрхийн эгнээнд орох эрсдэлтэй байгаа". 

Манай улсын хувьд өнгөрсөн 10 жилд улсын төсвийн орлого 6 дахин, иргэдийн цалин 3 дахин л өссөн. Тэгэхээр энэ хугацаанд татварын дарамт 2 дахин нэмэгдсэн гэсэн үг.  Бизнес эрхлэгчидтэй уулзахад бараа зарагдахгүй байна, өмнөх жилүүдээс эрс муудсан, иргэд нь гадагшаа явж ажиллаж, амьдармаар байна гэдэг. Энэ нь Монголд татварын дарамт байгаагийн илрэл шүү дээ.

Тэгвэл ХХОАТ нь яагаад 1 хувь байх ёстой, ямар бүлэгт эерэгээр нөлөөлөх нь вэ миний дээр дурдсан бүлэгт мөн нийт бизнес эрхлэгчдэд эдийн засгийн хувьд таатай нөхцөл үүснэ.

 Цалин бол хамгийн шударга орлого, ямар ч нуух боломжгүй зүйл. Түүнээсээ иргэд НДШ, ХХОАТ төлдөг, худалдан авалт хийхээрээ НӨАТ төлдөг. Татвараас бултах, зугтах боломжгүй. Тиймээс хүмүүс эдгээр татвараа төлж л таарна. Судалгаагаар бол 1 сая гаруй хүн цалингийн орлогоосоо татвар төлж байна. Энэ нь ХХОАТ-ын 83 хувь гэсэн үг. Ийм өндөр хувийг эзлэж татварын орлого бүрдүүлж байгаа хүмүүсээ дэмжих хэрэгтэй. 

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.