''Super concert'' тоглолтын VIP болон FAN ZONE тасалбар зарагдаж дуусчээ
2025-06-19 15:16:00

БНСУ-ын алдарт BigBang хамтлагийн дуучин Taeyang, соло дуучин Ailee нарын Монгол Улсад хийх тоглолт 2 өдрийн дараа болох гэж байна. Одоогоор тоглолтын VIP болон Fan Zone хэсгийн тасалбарууд зарагдаж дууссан бөгөөд энгийн тасалбар, хосын багц, 3 найзын багцын тасалбар цөөн үлджээ.
Манай улсын аялал жуулчлал, худалдаа үйлчилгээ, соёлын салбарт эерэг нөлөө авчрах уг тоглолтыг монголын томоохон аж ахуйн нэгжүүд ивээн тэтгэж, хамтран ажиллаж буй.
Тоглолтын үеэр Pepsi, Aquafina, Terra, Jinro Soju зэрэг уух зүйлс зарагдах юм. Австралийн хамгийн үржил шимтэй хөрсөнд ургасан 100% цэвэр амуу соёолж болон 100% цэвэр хөрөнгөөр исгэсэн Terra шар айргийг “Баясах Хульж” ХХК монгол хэрэглэгчдийн гарт хүргэж буй.
Энэ мэтчилэн “Эх орны брэнд Эвсэг” уриатай “Эвсэг” ХХК, Univision, Look TV, Mot Forex, Adore, Vault гэхчлэн томоохон аж ахуйн нэгжүүд хамтран ажиллаж байгаа аж.
Ташрамд, тaоглолтод Morningstar, Tsetse, FOUX, Doid, AM-C зэрэг монгол уран бүтээлчид хамтран оролцох бөгөөд харуул хамгаалалтын 550 ажилтан ажиллах юм. Taeyang, Ailee нартай уулзахад 2 хоног үлдлээ. Та бэлэн үү?
Тасалбар худалдаалах албан ёсны линк:https://shoppy.mn/products/superconcert-250621
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.