Төсвийн тодотголдоо сонгуулийн амлалтын зардлыг нэмжээ
2025-06-19 13:17:00

Улсын Их Хурлын Төсвийн зарлагын хяналтын дэд хороо өчигдөрийн хуралдаанд Үндэсний аудитын газрын дүгнэлтийг тус газрын Санхүү, нийцлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Ц.Наранчимэг танилцуулжээ.
Дүгнэлтээр 2024 оны нэгдсэн төсвийн урсгал зардлыг сонгуулийн жилийг дагнасан амлалтын шинжтэй зардлуудыг төсвийн жилийн дундуур нэмж төлөвлөн, тодотголоор нэмэгдүүлсэн байна гэв. Энэ нь:
-Төсвийн тухай хуулийн төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах,
-Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсвийн хөрөнгийн хуваарилалт, байршуулалт, хэрэглээ нь эдийн засгийн үр ашигтай, нийгмийн ач холбогдолтой байх зарчмуудад нийцэхгүй байна.
2024 онд нийт зарлага, цэвэр зээлийн 73.6 хувийг урсгал зардал эзэлжээ. Улсын төсвийн ерөнхийлөн захирагчид төсвийг үнэн зөв, бодитой төлөвлөөгүйгээс улсын төсвийн нийт зарлага ба цэвэр зээлд эзлэх урсгал зардлын хэмжээ тэлсэн.
Улсын хөгжлийн бүтээн байгуулалт, дэд бүтцийн хөгжилд чиглэсэн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн гүйцэтгэл хангалтгүй байна гэв.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.