Дэлхийг байлдан дагуулж буй алдарт “The HU” хамтлагийн бүрэн хэмжээний тоглолт МОНГОЛД тун удахгүй

2025-06-11 17:51:00

Хүннү рок урсгалаар Дэлхийг байлдан дагуулж буй алдарт “The HU” хамтлагийн бүрэн хэмжээний тоглолт тун удахгүй болох гэж байна. Тоглолтыг өв соёлоо түгээн дэлгэрүүлэгч “Өнгүр буурч ХХК”  АНУ-ын “WLVS” энтертаймент компанитай гэрээ байгуулж, Монгол улсад цор ганц удаа тоглуулах албан ёсны эрхтэйгээр зохион байгуулахаар болжээ.

Дахин бид Монголдоо авч ирж дэргэдээс нь үзэх боломж тун хомс бол байгааг ч мэдэгдсэн байна.  

Язгуур өв соёлоо дээдлэн ирсэн Баруун түмний өв соёл, найрсаг зочломтгой ард түмэн, Сүрлэг өндөр уулсыг зорин очих гадаад дотоодын жуулчид, аялагчид, алсдлагмал хязгаар нутагтаа суугаа ард түмэндээ зориулан дэлхийн стандартад нийцсэн анхны том шоу тоглолтыг хийхээр болжээ. Тоглолтын мэдээлэл авсан ОХУ, Казакстан, Халимаг, Тува, Шинжаань, Өвөр Монголоос зорин ирэхээ мэдэгдэж, тэсэн ядан хоног тоолон хүлээж суугаагаа илэрхийлжээ.

Монгол түмний соёлыг олон улсад харуулж, мэдрүүлж, огшоож, омогшуулж сүнсийг нь сэрээж яваа алдарт “The HU “ хамтлагийн үнэнч фэнүүдэд дахин шинэ хуудас нээснээр түүхэн үйл явдал болгож урлагаар дамжуулан Баруун Монголчуудын баатарлаг түүх соёлыг дэлхий дахинд түгээн алдаршуулж, үндэсний эв нэгдэлийг сэргээн бататгах, залууст өв соёлоороо омогшин бахархах урам өгөх, эх орноо хайрлах сэтгэлийн галын асаах том боломж олдлоо гэж харж байна.

Монголын хосгүй үнэт өв язгуур урлагийг орчин үеийн этник, рок хөгжмийн элементүүдтэй хомлуулан Хүннү рок хөгжмийн шинэ урсгалыг бий болгон танигдан алдаршиж, өөрийн байр сууриа эзнэгнэн дэлхийн хамтлагуудын рекордыг эвдэж эрэмбээрээ хоёрдугаарт жагсаж яваа “The HU” хамтлагийн бүрэн хэмжээний тоглолтыг Монголд анх удаа албан ёсны эрхтэйгээр баруун хязгаар, орон нутагт зохион байгуулж байгаагаараа ОНЦЛОГ юм.

Энэхүү тоглолтоор Залуу үеийнхэндээ урам зориг өгч тухайн бүс орон нутгийг сурталчлах, гадаад дотоодын жуулчдын урсгалыг татсан бүс нутгийн эдийн засгийг дэмжсэн өндөр түвшний тоглолтыг орон нутагт зохион байгуулах түүхэн үйл явдал болох болно.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.