Г.Занданшатарыг Ерөнхий сайдад томилуулах асуудлыг өнөөдөр Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө
2025-06-10 16:33:00

МАН-ын VII Бага хурал өчигдөр болж, Удирдах зөвлөлөөс оруулсан саналын дагуу ЕТГ-ын дарга Г.Занданшатарыг Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилуулах нь зүйтэй гэж үзэн нийт гишүүдийн 67 хувь нь дэмжсэнээр бага хурлын тогтоол гарсан байдаг.
Тэгвэл Бага хурлаас гарсан уг тогтоолыг өнөөдөр Ерөнхийлөгчид өргөн барих юм. Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12.2 дахь хэсэгт "Улсын Их Хуралд олонх суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч 5 хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна" гэж заасны дагуу процесс өрнөх юм.
Сануулахад, Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх тухай тогтоолын төслийг УИХ энэ сарын 02-ны өдөр хэлэлцэж, зургаадугаар сарын 03-ны шөнө санал хураахад гишүүдийн олонх дэмжээгүй тул Үндсэн хуулийн 44.2 дахь хэсэгт зааснаар огцорсонд тооцсон билээ. Тухайн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор дараагийн Ерөнхий сайдыг томилох хуультай.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.