Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 79 гомдол, мэдээллийг хянан шалгажээ

2025-06-10 13:27:00

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны 6 дугаар сарын 2-6-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 558 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 329 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 229 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 79 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 22 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэжээ. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн нэр бүхий 6 албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар холбогдох байгууллагад албан бичиг хүргүүлсэн байна. Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 5 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгажээ. 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.